Өнгөрсөн амралтын өдрүүдээр оддын нэгэн хачирхалтай флэшмобийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж, хүмүүсийн анхаарлыг татлаа. Энэ бол алдартнууд дээрээсээ асгаж, зургаа даруулж, бичлэг хийлгэн интернэтэд тавьсан явдал юм. Тэд үүгээрээ юу хэлэхийг хүссэн юм бол?
Холливуудын одууд нэг сумаар хоёр туулай буудахаар шийджээ. Зуны аагим халуунд хүйтэн усаар сэрүүцэхийн дээр буяны үйлсэд мөнгө цуглуулах. Ийм учраас Ice bucket challenge буюу “Хувинтай хүйтэн устай туршилт” цахим ертөнцөд олны анхаарлыг татсан байна. Энэ үйл ажиллагаанд оролцогчид нь захын амиотрофик хатуурал өвчинтэй тэмцэх санд 100 доллар хандивлах, эсвэл өөр дээрээ мөстэй ус асган ердөө 10 доллар хандивлах гэсэн хувилбараас аль нэгийг нь сонгох ёстой.
Харин зарим алдартнууд үүнийг сайхан бие галбираа харуулах боломж болгон ашиглажээ. Криштиану Роналду, Жастин Бибер нар өөрсөд дээрээ хүйтэн ус асгаж, булчин шөрмөс нь зангирсан биеэ гайхуулсан бол Кайли Женнер нарийхан бэлхүүс, урт хөлөө гайхуулаад амжжээ.
Селена Гомес ямар ч үед, тэр бүү хэл “усан хулгана” болтлоо норсон ч хөөрхөн гэдгээ харуулсан бол Гвен Стефани өөрийгөө норгоод зогсохгүй найз Жессика Альбагаа ч “уруу татжээ”.
Жастин Тимберлейк энэ флэшмобд шүтэн бишрэгчдийнхээ хамт оролцсон бол Роналдугаас энэ буухиаг залгуулан авсан Женнифер Лопесыг цэв хүйтэн “шүршүүрт ороход” нь түүний ихрүүд тусалжээ.
Энэ мэтчилэн буяны үйлсэд зориулсан флэшмоб үргэлжлэн, алдартнууд ар араасаа “усан хулгана” болсон зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсаар.
Тэр бүү хэл залуусын зүггүйтлээс хол байдаг Билл Гейтс, Опра Уинфри нар ч буяны үйлсийн төлөө дэггүйтээд авсан гэнэ.