“Монос” эмийн сангийн жор баригч том хүний тунгаар “фенобарбитал” эмийг худалдаалснаас болж 16 хүүхэд хордлогод орсон.
Тэгвэл эмийн бүртгэлд ороогүй дээрх эмийг худалдаалж байсан “Монос” эмийн 23 салбарт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас шалгалт явуулжээ.
Уг шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн бөгөөд хамгийн зөрчилтэй зарим салбарын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. Тухайлбал,
-
Дээрх эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчилтэй.
-
Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр эмийн сангууд, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаггү.
-
Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Монос-Сансар эмийн сан жороор олгогдох эмийг шаардлага хангагдахгүйгээр бичигдсэн эмийн жорыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.
-
Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Монос-Ботаник эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
-
Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Монос-Баянмонгол эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг нь “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011–т заасан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч эмийн сангийн эрхлэгч байна гэсэн шаардлагыг хангаагүй, Нийтийн үйлчилгээний 1 дүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулахгүй.
-
Монос Улаанбаатар ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах-Монос Натурвит эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан.
-
Монос Улаанбаатар ХХК-ийн Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Монос-Төв эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, байвал зохих боловсон хүчний тоо хангалтгүй.
-
Монос 5 шар салбар эмийн санд /I-р зэрэглэл/ хийсэн шалгалтаар Герман улсад үйлдвэрлэсэн Sheeni брэндийн жимсний чанамал, сок зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгожилтын зөрчил илэрлээ. Энэ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6 дахь заалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөрчлөө арилгах хүртэл тус эмийн санд байгаа дээрх бүтээгдэхүүнийг битүүмжлэн хураав.
-
Монос Сонсголон эмийн санд /1-р зэрэглэл/ мөн дээрхтэй ижил зөрчил илэрсэн тул ....брэндийн сок ширхэгийг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар битүүмжлэн хураав. Эмчийн эмийн жор бичилт нь MNS 5376:2008 Эмийн жорын маягт, жор бичилт Монгол улсын стандартыг мөрддөггүй үүнд эмийн жорын маягтад эмийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс өөр бусад үйлчлүүлэгчийн болон эмчийн мэдээллийг огт бичдэггүй зэрэг зөрчил илэрсэн.
-
Монос Хар Хорин эмийн санд /1-р зэрэглэл/ Эм Ди Эс компанийн импортоор оруулж ирсэн .. улсад үйлдвэрлэсэн Оff! нэр төрлийн хүүхдийн шумуулаас хамгаалагч тосны шошгон дээрх орчуулганд уг бүтээгдэхүүний хадгалах хугацааг алдаатай бичигдсэн зөрчил илэрсэн.
-
Монос-25 эмийн сангийн салбар нь эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байна.
Дээрх зөрчлүүдээс харахад “Монос Улаанбаатар” ХХК-ийн хаяг, шошгожилтын зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн худалдаалсан, найруулсан эмийн хадгалах хугацааг орхигдуулсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” зэрэг хуулийн заалтыг зөрчиж байгаа юм.
Мөн хүчингүй жороор эм олгосон үйлдэл нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-т “Эмийн сангийн үйл ажиллагаанд жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно гэж заасныг”,
бусад аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг ашиглан эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан, шаардлага хангаагүй эм зүйчийг эрхлэгчээр ажлуулсан, зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрхлэгчдийг шилжүүлсэн зэрэг үйлдэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т “хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах,импортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”. “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011-ийн 5.2-т мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн эм зүйч эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ” зэрэг заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймийн тулд,
- Холбогдох байгууллагад Стандартын шаардлага хангасан бүрэн бичилттэй эмийн жороор үйлчилдэг болгох, үйлчлүүлэгч нарт шаардлагатай эмийн талаарх мэдлэг мэдээлэл хүргэдэг болгох, эмийн үнэ тавилтыг мөрдөн ажлуулах,
-Дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил гаргасан эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Монос-Улаанбаатар ХХК-д Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах,
-Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болсон байна.