Талбай дээр хэсэг твиттерчид цуглан, Бат инженерийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьсныг эсэргүүцлээ.
Тэднээс санаа бодлыг нь сонирхсон юм.
Жиргээч М.Оюунчимэг: https://twitter.com/M_Oyunchimeg
-Твиттер хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү?
-Твиттер хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг хуулиар заагаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол мэргэжлийн байгууллага. Харин твиттер бол хэн ч өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж болдог харилцааны маш том хэрэгсэл. Шударга бус зүйлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, зөв алхамд хүрч чадсан тохиолдол ч дэлхий дахинаа цөөнгүй бий. Тиймээс твиттерээр байр сууриа илэрхийлсний төлөө хүнийг ямар ч баримт нотолгоогүйгээр шууд барьж хорьж байгаа нь байж болохгүй зүйл гэж бодож байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг шиг захиалгатайгаар хүнийг гүтгэсэн бол өөр хэрэг. Гэтэл нэг сайдын эсрэг өөрийн үзэл бодлоо илэрхийлж шүүмжилснийх нь төлөө барьж хорьсон гэхээр гайхаад л байна.
-Гэхдээ олон нийтэд хүргэдэг учраас хэвлэл мэдээллийн байгууллагатай адилтган үзсэн юм болов уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин, телевиз зэргийг хүн бүр уншиж үзэхгүй байгаа учраас илүү олон хүнд хандахын тулд твиттерт бичье гэдэг байр суурь ч байгаа байх. Тэгвэл твиттер орчны талаар хуулийн заалтад оруулж өгөх хэрэгтэй.
Жиргээч Ц.Уянга: https://twitter.com/Uyanga_ts
-Та жишээ нь 20 мянга гаруй дагагчтай. Та өөрийн твиттерээрээ хэн нэгнийг гүтгээд байж болох болов уу, Та юу гэж бодож байна?
-Мэдээж гүтгэлэг бол буруу. Хувь хүнийг гүтгэн доромжлоод, айлган заналхийлээд байж болохгүй. Гэтэл улс орныг удирдаж байгаа улстөрчдийн хуудуутай үйл ажиллагааг мэдээлэх, эсвэл түүнийг хардах эрх хэнд ч байх ёстой. Бат инженерийн нөхцөл байдлын хувьд тухайн хүн салбартаа хамаатай шаардлагыг удирдлагадаа тавьсан нь хүрэхгүй болохоор бухимдлын тодорхой хэлбэрүүдийг ашигласан байж болно. Гэтэл түүнийг нь гүтгэлэг гэж үзэж болохгүй ш дээ. Хэрвээ ийм бол иргэдийг юуг ярьж болох, юуг ярьж болохгүй вэ гэдгийг заагаад гаргаад ирэх хэрэгтэй. Эс тэгвэл хэн нэг хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө барьж хорино гэдэг дарангуйллын хамгийн бүдүүлэг хэлбэр.
-Тэгэхээр таны бодлоор “хохирогч” гэгдэх этгээд улстөрийн албан тушаал хашиж байгаа эсэхээс ихээхэн зүйл шалтгаална гэж үзэж байна уу?
-Энэ хүн Засгийн газрын танхимын нэг гишүүн. Ил гаргаж бичсэн нь Бат инженер болохоос энэ салбарт болохгүй байгаа зүйлийг хүн бүхэн л дотроо ярьж байсан. Гэтэл Бат инженер үндэслэлтэйгээр асуудалд хандаж байхад харин ч хардагдаад байгаа мэдээллээ ил болгох, тендер хувьчлал юунд нь ямар асуудал байсныг нээлттэй гаргаж ирэхэд л болох байсан. Түүнээс хардсан, хараасан тоолонгоор ээж рүүгээ хов зөөж гүйдэг хүүхэд шиг шүүх рүү гүйж байгаа нь албан тушаалаараа дулдуйдаж шүүхийг дарангуйллын механизмын нэг зэвсэг болгон ашиглаж байна гэж хувьдаа үзэж байна. Бидний зориод байгаа нийгмийн үнэт зүйл рүү энэ үйл явдал маш бүдүүлгээр халдлаа. Салбарынх нь томоохон нэр хүнд бүхий инженер хүн үндэслэлээ баримттайгаар гаргаж тавьж бухимдлаа илэрхийлэхэд ингэж байгаа юм чинь жирийн иргэн биднийг яах вэ? Бид үзэл бодлоо илэрхийлэх, улстөрийн идэвхитэй байх гэх мэтээр Үндсэн хуулийн наад захын эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Ингэхэд хүрч байгаа бол Үндсэн хуулиа ураад хаячих хэрэгтэй.
Жиргээч Б.Цогтгэрэл: https://twitter.com/TsogtgerelB
-МАН-ын хүн АН-ын нэг гишүүнийг өмөөрөн жагсаал цуглаанд оролцож байгаа нь сонин санагдаж байна. Яагаад вэ?
-АН, МАН гэлтгүй энэ хүмүүс чинь бүгдээрээ Монгол хүн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө, АН-ын шударга жирийн гишүүнийх нь төлөө МАН-ын бага хурлын гишүүн хүн би ирээд жагсаж байна. Энэ бол Монголчууд бидэнд үгүйлэгдээд байгаа эв нэгдлийг өөрийн биеэр багахан боловч хэмжээнд харуулахыг зорьсон хэрэг.
-Сөрөг хүчний зүгээс Бат инженерийн гаргаж тавьсан баримт сэлтийг анзаарч харсан болов уу?
-Гансүх болон Бат нарын хэрэг маргаан надад чухал биш. Шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгдөг хүн нь ч би биш. Миний хувьд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг хорьж цагддаг хуулиа болиоч гэж, Бат гэдэг хүнийг мэдлэг чадвартай мундаг хүн болохоор нь дэмжиж ирж байгаа юм.
-Твиттерээр хүн гүтгэж болох уу, та юу гэж бодож байна?
-Тэгж мэдээж болохгүй. Гэхдээ би Батыг хүн гүтгэсэн гэж бодохгүй байна.
Жиргээч Л.Нинжбат: https://twitter.com/NinjbatL
-Хэрвээ Бат инженер Африкт юм уу Америкаас жиргэж байсан бол тэр хүнийг очоод баривчилчих асуудал мэдээж гарахгүй байлаа. Гэвч хаанаас ч жиргэх бай энэ твиттер дотор хүн тодорхой ёс суртахууны хэм хэмжээтэй байх ёстой юм шиг байна. Хуулиа бодож байх ёстой ч гэдэг юм уу. Ер нь таны бодлоор хүн олон нийтийн сүлжээнд ямар байх ёстой юм бэ?
-“Тийм байх ёстой” гэдэг чинь өөрөө их сонин үг шүү дээ. Би жишээ нь жиргээч ariunbileg жиргээнд тийм байх ёстой гэж хэлж чадахгүй. Харин твиттер гэж юу юм бэ гэдгээсээ эхлэх хэрэгтэй юм шиг. Энэ чинь өөрийн гэсэн технологитой, тэр технологи нь маш ардчилсан хэлбэрээр шийдэгдчихсэн зүйл. Хэрвээ хэн нэгний бичлэг таньд таалагдахгүй байвал тэр хүнийг блоклох, хасах, бүр хурц хэлбэр лүүгээ орвол твиттер компаниас гаргасан дүрмийн дагуу гомдлоо гаргах эрхтэй. Ийм ардчилсан хэрэгсэл. Түүнээс би лав хэнийг ч “тийм байх ёстой” гэж хэлж чадахгүй. Харин ёс суртахуун, ухамсар гэвэл шал өөр зүйл. Залуустаа “тэвчээртэй байя, бусдын үзэл бодлыг хүндэтгэж сурья” гэх мэтээр уриалж болох юм.
-Жиргээчид “би элдвийн юм бичихээс айдаг болчихлоо” гэж бичиж байна. Харин таны хувьд тийм айдас төрөв үү?
-Би юунаас ч айхгүй. Хорьвол хорино л биз. Тэнд зөндөө олон хүн байгаа шдээ. Бүгдийг нь хорьж чадахгүй.
-Шүүхийн шийдвэрийг хатуудлаа гэж үзэх хүн ч байна?
-Дахиад хоёр шатны шүүх байна. Дараа дараагийн шатны шүүхүүд энэ шийдвэрийг өөрчлөх байх. Хэрэв энэ чигээрээ батлагдаад дуусвал асуудал олон улсын түвшинд л гарах байх даа. Аливаа улс орны ардчилсан байдлын рейтингийг тогтоодог, олон улсын түвшинд нэр хүнд нь энэ рейтингээр үнэлэгддэг. Энэ бүхнийг бодолцож үзэх байх. Гэхдээ л өнөөдөр шүүхийн шийдвэрт үнэхээр харамсаж байна. Үүнээс гадна Монгол улсад “Хүний эрхийн үндэсний комисс” гэх байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад амьдраад байх шиг байна. Дарга нь Ж.Бямбадорж гээд манай тойргоос УИХ-д сонгогдож байсан хүн. Гэтэл энэ байгууллага хүний эрхийг хөндсөн асуудалд ерөөсөө дуу хоолойгоо гаргаж ажиллахгүй байна. Яагаад ийм асуудлыг сонирхохгүй байна вэ. Яагаад хүнийг үзэл бодлоо бичсэнийх нь төлөө шоронд хийчихээд байхад энэ хэрэгт судалгаа хийхгүй, тоож харахгүй байна вэ. Ямар ч хурд энэ байгууллагат алга. Цахим ертөнц чинь гол нь хурд шүү дээ.
-Аливаа хүн өөрийгөө гүтгүүлсэн гэж үзвэл тэр нь Эрүүгийн хуулиар л шийдэгддэг. Та эрх зүйч хүн энэ талаар юу гэж бодож байна?
-Нийгмийн харилцааг зохицуулж байгаа Эрүүгийн болон Иргэний тулгуур суурь хуулиуд технологийн хөгжилтэй зэрэгцэн өөрчлөлт, нэмэлтүүдээ хийгээд явж байх ёстой. Жишээ нь, Эрүүгийн хуулийн гүтгэх заалттай холбоотой тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол нь 2007 оных байна лээ. Гэтэл өнөөдөр 2014 он шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юуг хэлэхэв, блог, твиттер, фэйсбүүк гээд энэ бүхнийг хуулиндаа оруулж өгөх хэрэгтэй. Эхлээд дүрмээ зохиочихоод түүнийг нь зөрчвөл шийтгэж болно. Гэтэл дүрэмгүй байж хүнийг хорьж шийтгэж болохгүй.
-Гэхдээ хуулинд “олон хүнд түгээсэн” гэж заасан байна лээ.
-Ретвийт гэдгийг чи жишээ нь юу гэж ойлгож байна?
-Би тухайн хүнийг дэмжиж, үзэл бодол адил байгаагаа илэрхийлж байна гэж ойлгож байна.
-Чи гол юмаа хэлсэнгүй. Чи бусдад түгээж, тараасан байхгүй юу. Тэгэхээр чи хэн нэгэн хүнийг гүтгэлэгийг ретвийт хийсэн бол хам хэрэгтэн гэсэн үг. Чи Батын бичсэнийг ретвийт хийсэн бол хуулиа уншаарай. Чи хэдэн дагагчтай вэ?
-16 мянга...
-Чи хэрвээ ретвийт хийсэн бол 16 мянган хүнд бусдын гүтгэлэгийг тараасан болох байгаа биз. Эрүүгийн хуулийн 110, 111-р зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 40-р тогтоолд олон нийтэд тараах гэдгийг “нэг буюу түүнээс дээш хүнд түгээх” гэж заасан байна лээ. Тэгвэл ретвийт гэдэг чинь түгээлтийн нэг хэлбэр. Хуулийн заалтыг бүрэн утгаар нь хэрэглэвэл ретвийт хийсэн хүн бүхэн гэмт хэрэгтэн байхгүй юу. Би 22 мянган дагагчтай, гэтэл Бат 6 мянган дагагчтай. Тэгэхээр хэн нь энэ тохиолдолд гэмт хэрэгтэн бэ гээд үзвэл их сонин зүйл болно.
Бид ийнхүү ярилцлаа. Үзэл бодлоо илэрхийлэн цугласан жиргээчид төд удалгүй тарцгаасан юм.
Зам тээврийн сайд А.Гансүхийн Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан гомдлыг Бат инженерийн твиттерт байршуулсныг та бүхэнд хүргэж байна.