“Танкийн биатлон 2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва орчмын “Алабино” сургалтын баазад амжилттай болж, энэ сарын 16-нд өндөрлөсөн талаар өмнө нь мэдээлж байсан. Хаалтын ажиллагаанд орон орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн иржээ. Манай улсыг төлөөлж Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ оролцсон байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван ч баг оролцуулсан Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй монголын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, хоёр орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нэг төрлөөр өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ тэмцээнд Ангол, Армен, Белорусь, Венесуэль, Энэтхэг, Казакстан, Киргизстан, Хятад, Кувейт, Монгол, Серб, ОХУ-ын 36 багийн тамирчин жолоодох урлаг, буудлага, спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж хоёр долоо хоногийн турш өрсөлдсөн юм.
Тэмцээний эцсийн дүн гарч, багийн нийлбэр дүнгээр ОХУ тэргүүлж, Армен удаалж, өөрсдөө танкаа тээвэрлэн очсон БНХАУ гуравдугаар байр эзэлсэн байна.
“Танкийн биатлон-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн гурван баг анх удаа оролцсон. Тэд багийн нийлбэр дүнгээр IX байранд жагсчээ.
Манай багийн амжилтыг нэг бүрчлэн танилцуулвал хоёрдугаар баг 25, нэгдүгээр баг 30, гуравдугаар баг 33 дугаар байранд тус тус оржээ.
Олон орны танкчидтай авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон энэ тэмцээн манай тамирчдын хувьд томоохон сургууль болсон байна.