Эрүүл мэндийн салбарын зарим асуудлаар Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалтай ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт ямар бүтээн байгуулалт хийгдэв?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ажилласнаас хойш Эрүүл мэндийн салбар нэлээд ажлыг амжуулсан. Бид иргэдэд, ялангуяа алслагдсан орон нутагт амьдарч байгаа хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хүртээмж, чанарыг сайжруулах, төвлөрлийг багасгах, эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж иргэн санхүүгийн эрсдэлд орохгүй байхад нь анхаарч ажиллахыг хичээсэн.
Иймд эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, өвчнийг эрт илрүүлэх тандалт үзлэгийн тогтолцоог бий болгох, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, айл бүр иргэн бүрт зайлшгүй хэрэгжүүлэх 21 дадлыг хэвшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн найруулгыг хийсэн. Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, сувиллын бүтэц үйл ажиллагааны стандартуудыг боловсруулан батлуулж, мөрдөж эхэлсэн байна.
-Эрүүл мэндийн салбарын нэлээд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон байх аа?
-“Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчлэн найруулсан хууль, “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээнд тавих хяналтын журам”, “Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилэн найруулсан нэмэлт, “Эрүүл ахуйн тухай” хууль зэрэг хууль эрх зүйн бодлогын олон баримт бичгүүдийг боловсруулан, хэлэлцүүлж, батлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хамгийн гол нь тус салбарт хийгдсэн шинэчлэлүүд иргэдийн нүдэнд харагдаж, тэдэнд шууд ашиг тус нь хүрч байгаа ажлын олон бий. Тухайлбал, Элэг, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар нутагтаа хийж чаддаг боллоо. Перинаталогийн төв байгуулж, нярайн эрт илрүүлгийн тандалт хийж эхэлснээр ургийн гажиг хөгжил болон бусад эмгэгийг эрт оношилж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн.
Зүрхний шигдээс, тархины цус харвалтыг эрт оношилж эмчлэх, нөхөн сэргээх тусламжийг эрт үзүүлэх төвийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт байгуулан ажиллуулж байна. 11 аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийг түшиглэн Аймгийн оношилгооны төв байгуулсан зэрэг олон ажлыг хийсэн.
-Орон нутагт оношилгооны төвүүдийг шинээр байгууллаа. Нилээн хөрөнгө мөнгө зарцуулсан байх. Яагаад эдгээр аймгуудыг сонгочихсон юм бэ?
-Анх Эрүүл мэндийн сайдын 2012 оны 316 дүгээр тушаалаар “Аймгийн оношилгооны төв” байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдний ажиллах удирдамж, үндэслэл, тооцоо судалгааг баталж, анхны төслийг боловсруулж байсан. Ингээд Оношилгооны төв байгуулах анхны төслийг “Эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн арга хэмжээг нээх уулзалт”-д оролцогч 21 аймаг, есөн дүүрэг, харьяа 16 байгууллагын удирдлага, төлөөлөгч нарт танилцуулан хэлэлцүүлж, төслийг Засгийн газарт хүргүүлсэн.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогыг дэмжин, өөрийн багцаас 25.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгснөөр энэ ажил өнөөдөр биеллээ олж, үр дүнг иргэн шууд хүртэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай үзүүлж эхлээд байна. Харин сонгосон 11 аймгийн тухайд гэвэл хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, тусламж, үйлчилгээ авахад алслагдсан, өртөг, зардал өндөр, газар зүйн байршил, хүн амын суурьшил, нэгдсэн эмнэлгүүдэд өмнө нь хийгдсэн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадал зэрэг олон үзүүлэлтийг харгалзсан.
Аймгуудын удирдлагуудтай ярилцсан, Засгийн газрын хуралдаан, УИХ-ын холбогдох байнгын хороодын хурлуудаар хэлэлцүүлсэн юм. Тоног төхөөрөмжийн хувьд тухайн орон нутгийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээ, үзүүлэлт дээр үндэслэн олон улсын технологийн чиг хандлагын дагуу дижитал, бүрэн автомат, өндөр хүчин чадалтай, хугацаа, хүч хэмнэх тоног төхөөрөмжүүдийг сонгож, нийлүүлсэн байгаа.
-Ер нь хичнээн нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэв. Магадгүй зарим хүмүүс үнэхээр олон улсын чанар, стандартад нийцсэн сайн тоног төхөөрөмж нийлүүлсэн эсэхэд эргэлзэж, хардаж байхыг үгүйсгэхгүй?
-Аймаг бүр харилцан адилгүй байгаа. 15-23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангасан. Тухайлбал, компьютерт томографи, уушги, ходоод, бүдүүн гэдэс, бөөр, шээсний дижитал дуран, суурин дижитал ЭХО аппарат, тархины судасны допплерографи, шүд, нүд, чих, хамар хоолойн иж бүрдэл тоног төхөөрөмж, лабораторийн шээс, биохими, коагулограмм, гематологийн бүрэн автомат аппаратуудаар иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа.
Оношилгооны төв байгуулагдсантай холбоотойгоор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженер, техникийн ажилтнуудыг ажлын байранд нь болон богино хугацаатай түргэвчилсэн гадаад, дотоодын сургалтуудыг зохион байгуулсан
Мэдээж таны хэлсэнчлэн эргэлзсэн, үл итгэсэн бодолтой цөөн хүн байгааг үгүйсгэхгүй. Энэ хөрөнгө оруулалт бол эрүүл мэндийн салбарт хийгдсэн маш том, хамгийн гол нь үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон гэдгийг хэлмээр байна. Манай лавлагаа төвүүдэд үзүүлдэг оношлогооны тусламж, үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай дэвшилтэт тоног төхөөрөмжүүдтэй адил байгаа. Зарим тоног төхөөрөмж нь лавлагаа төвүүдэд байхгүй өндөр үзүүлэлт, чанартай. Эдгээр аппаратуудын давуу тал нь өвчин эмгэг, гажиг, гэмтэл, хавдрыг бүрэн оношлох, эргэлзээтэй үед лавлагаа төв, мэргэжлийн салбар зөвлөлөөс алсын зайн сургалт, зөвлөгөөг цахим харилцаагаар дамжуулан авах бүрэн боломжтой юм.
Ингэснээр хөдөө орон нутгаас, алслагдсан аймгаас Улаанбаатар хотыг зорих ард иргэдийн урсгалыг багасгах, иргэдэд чирэгдэлгүй, тэгш, хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээг ойртуулж байгаа. Иргэнд наад зах нь замын зардал, хотод ирээд айлд буудалд байх шууд бус бусад зардал гарахыг бүрэн хэмнэж байна.
-Орон нутагт тоног төхөөрөмжийг ингээд бэхжүүлчихлээ. Харин тэнд ажиллах хүний нөөцийг хэрхэн бэлдсэн юм бэ?
-Бид тоног төхөөрөмж нийлүүлсэн аймгуудад очиж ажилласан. Уг тоног төхөөрөмж дээр ажиллах хүний нөөц, ашиглагдах эм, урвалын урьдчилсан тооцоог анхнаасаа тооцсон байсан. Тиймээс уг асуудлыг хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөндөө тусган ажилласан.
Оношилгооны төв байгуулагдсантай холбоотойгоор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженер, техникийн ажилтнуудыг ажлын байранд нь болон богино хугацаатай түргэвчилсэн гадаад, дотоодын сургалтуудыг зохион байгуулсан байгаа. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан 1-5 сарын түргэвчилсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталж, 81 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд лавлагаа төвүүдэд сургалтад хамруулсан.
Түүнчлэн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа компаниудын инженерүүд, тухайн тоног төхөөрөмжийн үйлдвэрийн инженерүүдтэй хамтран тоног төхөөрөмжийг суурилуулахаас авахуулаад, хэрхэн ажиллуулах, ашиглах талаар ажлын талбар дээр дагалдуулан сургасан, зарим тоног төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг гадаадын өндөр хөгжилтэй улс оронд сургасан. Тухайлбал, ЭХО аппарат дээр ажиллах эмч нар Солонгост суралцаад ирсэн.
-Үлдсэн аймгууд хэзээ ийм төвтэй болох бол. Байгуулсан төвүүдийнхээ үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар төлөвлөсөн ажлууд байна уу?
-Эхний ээлжинд 11 аймаг оношлогооны төвтэй болчихлоо. Харин яаж, хэрхэн тогтвортой байдлыг хангах эсэх нь том асуудал болоод байна. Тиймээс одоо оношлогооны төвийг тогтвортой ажиллуулах хүний нөөцийг бодлогоор бэлтгэх, мэргэшүүлэх, суурьшуулах, сэлгэн ажиллуулах арга хэмжээ авах, тоног төхөөрөмжийн тогтвортой ажиллагааг хангах, бүрэн дүүрэн ашиглах засвар үйлчилгээ, сэлбэг, эм урвалж бодисын хангалт, хэрэглээний зардлыг тооцон, санхүүжилтийг төлөвлөн хэрэгжүүлэх арга хэмжээ авахаас гадна орон нутгийн засаг захиргааны оролцоо, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
Ж.Отгонмягмар