Дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон улсын оюутны спортын холбооны-ОУОСХ (FISU) Удирдах зөвлөлийн хурал Монгол Улсад анх удаа болох гэж байна.
Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт болох уг хуралд оролцохоор ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарын зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирэх аж.
ОУОСХ нь 1949 онд байгуулагдаж, дэлхийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадмыг 1959 оноос хойш зохион байгуулж байна. Мөн 200 орчим орны 12,500 оюутан залуусыг оролцуулдаг, оюутны ДАШТ-ийг 2 жилд нэг удаа спортын 30 төрлөөр явуулан, 100 орны 6000 оюутан тамирчдыг хамруулдаг олон улсын спортын нөлөө бүх том байгууллага юм. ОУОСХолбооны төв нь Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо тус тус байрладаг.
ОУОСХ-нд Монголын Оюутны спортын холбоо улсаа төлөөлдөг бөгөөд Монголын иргэн Д.Баясгалан 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш 8 дахь жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Монголын оюутан залуучууд 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын IV дүгээр Универсиад наадмаас эхлэн баг тамирчдаа оролцуулсан. Монголын оюутан тамирчид одоогоор дэлхийн оюутны спортын зуны 18, өвлийн 11 Универсиад наадам, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр 5-10 төрөлд тамирчдаа тогтмол амжилттай оролцуулж байна.
Универсиад наадмаас Монголчууд 9 алт, 3 мөнгө, 23 хүрэл нийт 45 медаль, оюутны ДАШТ-ээс 21 алт, 10 мөнгө,28 хүрэл нийтдээ 59 медаль хүртсэн юм.