Олон улсын электрон спортын холбооны харьяа Филиппин улсын электрон спортын байгууллагаас зохион байгуулж буй Электрон Спортын Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2014 оны есдүгээр сарын 12-14 -ний өдрүүдэд Филиппин улсын Cebu хотод зохиогдох гэж байна.
Гурван өдрийн турш үргэлжлэх уг тэмцээнд косплэй, Dota 2 тэмцээн, Азийн холбоодын уулзалт, үзэгслэн худалдаа зэрэг үйл ажиллагаа болж өнгөрөх бөгөөд Монгол, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Индонез, Филлипин, Шри Ланка, Малайз зэрэг орнуудаас оролцохоор болсон байна.
Энэ тэмцээнд Монголын электрон спортын холбоо Монголоос оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулж, оролцуулах бүрэн эрхийг 2012 онд авчээ.
Монголоос тус тэмцээнд оролцох багийг шалгаруулахдаа энэ оны наймдугаар сарын 9 –нд болсон Монголын шилдэг багуудын дундах тэмцээнд ялалт байгуулсан “The MongolZ” багийг сонгожээ.
Энэхүү тэмцээнийг GoodGame.mn сайтаас зохион байгуулсан бөгөөд энэ сайт нь 2013 оноос хойш MeSA –ийн Спортын дэд хороог хариуцан ажиллаж байгаа юм.
Монголынхоо нэрийг өндөрт өргөхөөр бэлтгэл сургуулилтандаа орсон “The Mongolz” багийн ахлагчаар А.Ариунболор, багийн гишүүдэд Б.Энхбаяр, Н.Энх-Од, Ү.Төрмандах, Т.Тулга нар багтаж байна. Харин үзүүлж ирсэн амжилтын хувьд:
- Улсын аварга шалгаруулах тэмцээн 2010 он – 1 –р байр
- Улсын аварга шалгаруулах тэмцээн 2011 он – 1 –р байр
- Улсын аварга шалгаруулах тэмцээн 2012 он – 1 –р байр
- Улсын аварга шалгаруулах тэмцээн 2013 он – 1 –р байр
- Улсын аварга шалгаруулах тэмцээн 2014 он – 1 –р байр
- Dew League – 1 –р байр
- Олон улсын онлайн тэмцээнүүдэд амжилттай оролцож тусгай байр эзэлж байсан
- WCG 2011, WCG 2012 тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцож байсан.
Эх сурвалж: Goodgame.mn админ Э.Пүрэвхүү (Jack-p)
MESA