"Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын оршин суугчдад түлхүүр гардуулах ёслол өнөөдөр 11:40 цагт "Буянт-Ухаа 1" хороололд болно.
Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой тус хороолол Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци барьсан билээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр газар шорооны ажлаа эхлүүлсэн хороолол есөн сарын дараа эхний ээлжээ ашиглалтад оруулсан.
“Буянт-Ухаа 1” хороолол 1764 айлын, 9 давхар 28 барилга, 425 автомашины дулаан зогсоол, ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төвтэй.
Уг байруудыг зорилтот бүлэг болох төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамгийн хямд үнээр буюу 1 м2-ийг нь 1 сая 280 мянган төгрөгөөр авах боломжийг олгож буй.