2014-2015 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн нийлүүлэгдэнэ гэж БШУЯ-аас мэдээллээ.
Энэ хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгүүд наймдугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн худалдаанд гарна
Төрөөс бага ангиийн сурагчдын 100%, дунд, ахлах ангийн сурагчдын 40%-д сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, сургуулийн номын сангаар дамжуулан олгох аж.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 95 нэрийн 2 148 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном тус тус хэвлэнэ.
Бага ангийн бүх сурах бичгийг багшийн номын хамт шинээр зохиож, хэвлэн нийлүүлж байгаагаараа энэ жилийн сурах бичиг ханган нийлүүлэлт онцлог аж.
Сурах бичгийн хүртээмжийн хувьд бага ангийн сурагч бүр бүх сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангагдана. Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт сурагчдын 85.0 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагдлаа.
Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104135 сурагч тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ. Үүнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд хамрагдах аж.
2014-2015 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 506 сургуулийн дунд, ахлах ангийн 122127 сурагч нийт 1 419 001 сурах бичгийг түрээсээр ашиглана.
Сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байна. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдах юм байна.
Энэ хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгүүд наймдугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн худалдаанд гарах бөгөөд энэ жилийн шинээр хэвлэж буй ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч “Соёмбо принтинг” ХХК, “Бит пресс” ХХК, “Мөнхийн-Үсэг” ХХК, “Адмон принт” ХХК, “Сод пресс” ХХК, “Би Си Ай” ХХК, “Тэнгэрлэг-Үсэг” ХХК, “Сэлэнгэ пресс” ХХК, “Өнгөт хэвлэл” ХХК, “Таван богд” ХХК, “Экимто” ХХК зэрэг хэвлэлийн үйлдвэрүүд хэвлэн нийлүүлж байгаа аж.