Энэ сарын 26-нд Беларусийн нийслэл Минск хотод Украин-ЕХ-Евразийн холбооны (Беларусь, Казахстан, ОХУ) гурван талт хэлэлцээг зохион байгуулна. Уулзалтын үеэр Украины Европын холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны гэрээ, эрчим хүчний хангамж зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж.
Тус уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Петр Порошенко нар оролцоно.
Хоёр орны төрийн тэргүүн энэ үеэр Украины нөхцөл байдлыг хэлэлцэж магадгүй хэмээн Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
Ирэх долоо хоногт Минскт болох уулзалтын үеэр Европын комиссын Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан комиссар Кэтрин Эштон, ЕХ-ны эрчим хүчний бодлого хариуцсан комиссар Гюнтер Эттингер нар оролцох аж.
Дашрамд сонирхуулахад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар Евроазийн эдийн засгийн холбоо байгуулах гэрээнд өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зурсан юм.
Энэ гэрээ 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Дээрх гурван орны иргэд Евразийн холбооны аль ч улсад ажиллахад тусгай зөвшөөрөл, баримт бичиг шаардлагагүй. Хүмүүс, ажиллах хүчнээс гадна бараа, үйлчилгээ, капиталыг ч чөлөөтэй нэвтрүүлэх гэнэ.
Энэ холбоонд Украин элсэхээр тохиролцож байсан ч тус улс дахь хямралын улмаас гэрээ дуусгавар болсон юм.