Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Балж, Хурх зэрэг томоохон голууд үерийн аюултай түвшинд хүрчээ.
Үүний улмаас Хэрлэн голд дөрвөн хүн осолдсон байна. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлгүүд осолдсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт Хэрлэн гол осолдсон Б-г эрэн хайх ажиллагааны үеэр Бор-Өндөр суман дахь аврах 49 дүгээр ангийн салааны дарга, 29 настай Д усанд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан аж.
Ослын шалтгааныг хэргийн газар ажилласан шинжээчид гаргасан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан гэх урьдчилсан дүгнэлт гаргасан байна.