Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд "Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалт"-ыг баталсан.
Энэхүү жагсаалтыг тодорхой болгосноор нийт 5744 бараанд хяналт хийж буй одоогийн тогтолцоог шинэчлэн, эрсдэлтэй бараанд хяналтыг чиглүүлэх, эрсдэл багатай 3550 барааг хяналтаас чөлөөлж гадаад худалдааг хөнгөвчлөх эрх зүйн орчныг бий болгожээ.
Өөрөөр хэлбэл бага эрсдэлтэй 193 импортын бараанд "Баримт бичгийн хяналт", дунд эрсдэлтэй 643 импортын бараанд "Баримт бичгийн хяналт" болон "Биет үзлэг шалгалт", их эрсдэлтэй 715 бараанд "Баримт бичгийн хяналт", "Биет үзлэг шалгалт" болон "Лабораторийн шинжилгээт хяналт шалгалт" хийхээр болсон байна.
Бага эрсдэлтэй импортын бараанд цэнгэг усны болон цэнгэг бус усны амьд загас, хуурай өндөгний шар, ясны гурил, химийн цэвэр фруктоз, амуугаар исгэсэн шар айраг, ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт болон бусад хувилсан спирт, хамрын тамхи, үнэг болон тарваганы илдсэн арьс зэрэг 193 бараа орж байгаа юм.
Харин дунд эрсдэлтэй импортын бараанд мич төрөлтөн, туулай молтогчин туулай зэрэг зарим амьтан, шинэ бяслаг, өтгөн цөцгий, адууны дэл сүүл, чив засаа, ногоо, жимс жимсгэнэ, цай, өөхөн болон цэвэр тос, ундны савласан цэвэр ус, шархны лент, бинт хөвөн, шүдэнз зэрэг 643 төрлийн бараа орж байна.
Их эрсдэлтэй бараанд цэвэр үржлийн үүлдрийн адуу, илжиг луус зэрэг зарим амьтан, малын өлөн гэдэс, сарнай, башир, цахирмаа цэцгүүд, жимс жимсгэнэ, ногоо, хиам, элсэн чихэр, талх талхан бүтээгдэхүүн зэрэг 715 төрлийн бараа багтдаг байна.
Харин их эрсдэлтэй ангилалд хамаарах химийн хорт болон аюултай бодис, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болох 643 барааг лабораторийн шинжилгээнд хамруулахгүй ажээ.