Маргааш өглөө манай улсад хөл тавих БНХАУ-ын дарга Си Жинпинийг дагалдан тус улсын удирдлагын жолоог атгасан Коммунист намын Улс төрийн товчооны хоёр гишүүн ирэх юм байна.
Дэлхийн хамгийн олон гишүүнтэй, хамгийн том нам болох БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчоо 9 хүнээс бүрддэг. Тэд тус улсын сургуулиудад ямар хичээл заахаас хэлээд гадаад бодлого тодорхойлох гэх мэт бүх бүхий л асуудлыг эцэслэн шийддэг, маш өргөн эрх мэдэлтэй.
Мөн тус улсын Гадаад харилцааны сайд Ван И, Шинэчлэлийн хороны дарга болон 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг ирэх гэнэ. Тэдний 32 нь инженер техникийн ажилтнууд, үлдсэн нь сэтгүүлчид юм.
Дашрамд хэлэхэд тус улсын тэргүүн хатагтай, хошууч генерал цолтой, Цэргийн ансамблийн дуучин асан Пэн Лиюан нөхрөө дагалдан ирнэ. Хятадын өмнөх удирдагчид гэргийгээ олны өмнө төдийлөн гаргадаггүй байсан бол Си Жинпин дарга энэ жишгийг эвдсэн юм.
Пэн Лиюан Соёлын төв өргөөнд болох Хятадын соёлын долоо хоногийн нээлтэд оролцохоор төлөвлөжээ.