Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх БНХАУ-ын дарга Си Зиньпин маргааш Монголд ирнэ. Тус айлчлалын талаарх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолун нарын үзэл бодлыг хүргэе.
Хоёр улсын түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, аль аль талдаа үр өгөөжтэй айлчлал болно хэмээн талууд хүлээж байгаа.
Си Зиньпин 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын төрийн тэргүүн болсны дараах Монгол Улсад хийж буй анхны, өмнөх дарга Ху Жиньтаогийн Монголд хийсэн айчлалаас 11 жилийн дараа болж байгаагаараа энэ айлчлал онцлогтой. Тиймээс энэ удаагийн айлчлал Хятад-Монголын харилцаанд чухал ач холбогдолтой хэмээн тус улсын Гадаад хэргийн сайдын туслах Лю Жяньчао хэлсэн юм.
Айлчлалын үеэр хоёр орны удирдагчид хоёр талын харилцааны цаашдын хөгжлийн стратегийн хөтөлбөрийг боловсруулна хэмээн Хятадын дипломатч хэлэв.
Монгол ч БНХАУ ч худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ашигт малтмалын нөөц, дэд бүтэц, санхүүгийн хөгжлийн арга замаар тодорхойлох зорилгоор ажиллаж байна. Талууд хоёр орны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор тээвэр, харилцаа холбоо, уул уурхайн болон эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Лю Жяньчао хэлсэн юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал хоёр орны хамтын ажиллагааг бүх талаар нь гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд авчирна гэж БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайд Ван Сяолун үзэж байна.
Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад-Монгол улс найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа. Үүнээс гадна 2014 оныг "Хятад, Монголын соёлын солилцооны жил" болгон зарласан.
“Хятад-Монголын харилцааг хөгжүүлэхэд одоо таатай нөхцөл бүрдэж, хоёр улсын харилцааны онцгой чухал, хамгийн оргил үе ирж байна. БНХАУ Монголын хамгийн том худалдааны түншлэгч, хөрөнгө оруулагч улс юм. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар болсон. Өнөөдрийн байдлаар БНХАУ Монголд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Харин хамтын ажиллагаагаа бүрэн ашиглаж чадвал дээрх хоёр тоог богино хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой” гэж Элчин сайд Ван Сяолун үзэж байна.
Түүний хэлснээр 2003 онд Хятад, Монгол сайн хөрш, харилцан итгэлцэл, түншийн харилцааг байгуулсан, 2011 онд харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн, 2013 онд урт хугацааны стратегийн түншлэлийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан юм байна. Харин энэ жил хоёр талын харилцаа чанарын шинэ түвшинд хүрнэ гэжээ.
БНХАУ болон Монгол улсууд Зүүн хойд Азийн бүс нутагт чухал ач холбогдолтой гэдгийг Элчин сайд Ван Сяолун онцолсон юм. Тус бүс нутгийн амар амгалан, тогтвортой байдал, хөгжил дэвшил нь хоёр оронтой салшгүй холбоотой. Түүнчлэн хоёр улс Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.