Амралт, аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор ИБЕГ-ын Иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал сарын өмнөөс эрс нэмэгджээ. Тус хэлтэс уртасгасан цагаар ажиллаж байгаа ч ачаалал нь улам нэмэгдсээр байгаа аж.
Тус хэлтэс өдөрт дунджаар 450 гаруй гадаад паспорт шинээр хэвлэдэг байсан бол одоо өдөрт 750 цаашлаад мянган хүнд үйлчлэх болжээ. Иргэдэд шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийн тулд шат дамжлагаа цөөрүүлэх замаар ачааллыг зохицуулж байна. Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэс 10 цонхоор иргэдийн материалыг хүлээн авч, нэг бүртгэгч өдөрт 200 хүнтэй харилцах шаардлага гарч байгаа юм аж.
Гадаад паспорт хүсэгч материалаа дутуу бүрдүүлдгээс урт дараалал үүсдэг байна. Иргэний үнэмлэх, паспортын хэмжээгээр 3 хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, бөглөсөн анкет зэргийг үндэслэн гадаад паспортын захиалга авдаг. Гэтэл иргэд энгийн хэмжээтэй, чанарын шаардлага хангахгүй цээж зураг авчрах нь элбэг мөн цаг тулгаж үйлчлүүлэх явдал байсаар байна.
Иймд гадаад паспорт захиалахдаа материалаа гүйцэд бүрдүүлэхээс гадна чанарын шаардлага хангасан цээж зурагтай, өөрийн биеэр ирж үйлчлүүлэх ёстой аж. Гадаад паспортын ачаалал есдүгээр сар хүртэл үргэлжлэх хандлагатай байгаа учраас хугацаа тулгалгүй эртнээс захиалахыг ИБЕГ-аас анхаарууллаа.
Дашрамд хэлэхэд гадаад паспорт шинээр авахад 1 болон 5 жилийн хугацаатай олгодог. Энгийн үйлчилгээ ажлын 7-10 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 хоногт үзүүлдэг байна.
Харин гадаад паспортыг 1-5 жилээр сунгадаг бөгөөд ажлын 8 цагт багтаж гарах юм байна.