|
Санал асуулга
“Хүний хөгжил сан”-аас иргэн бүрт нэг сая төгрөгийг олгохоор амласан. Гэвч иргэдийн сонголтоор нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний хувьцаа эсвэл сая төгрөгийг бэлнээр олгоно гэсэн билээ. Энэ тохиолдолд Та алийг нь сонгох гэж байна вэ?
Санал өгсөн нийт хүн(16875)
|
Хэвлэлийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Мөнгөн угалз” шилдэг сэтгүүлчдийн сүлд модны наадмаас Үндэсний портал GoGo.mn Шилдэг цахим мэдээллийн хуудсаар шалгарлаа.
“Мөнгөн угалз” шилдэг сэтгүүлчдийн сүлд модны наадамд УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, ЗГЭХГ-ын дарга, ЗТАЖ-ийн сайд Р.Раш нар болон УИХ-ын зарим гишүүн ирсэн байлаа.
“Мөнгөн угалз” наадам Хэвлэлийн Хүрээлэнгээс уншигч, сонсогч, үзэгч, хэрэглэгчдийн дунд явуулсан бүтэн жилийн судалгааны дүнгээр шилдэг телевиз, сонин, сэтгүүл, цахим мэдээллийн хуудсыг шалгарууллаа. 2007 оны шилдэг телевиз МҮОНТ, 2007 оны шилдэг мэдээллийн хөтөлбөртэй телевизээр TV9, шилдэг шинэ телевизээр NTV, 2007 оны үзэгчдийн таашаал хүртсэн хамгийн их нэвтрүүлэгтэй телевизээр "MN 25-р суваг" телевиз шалгарлаа.
Харин Шилдэг радиогоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа жар гаруй радиогоос Монголын Үндэсний Олон нийтийн Радио шалгарсан юм. Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг хорь гаруй богино долгионы радионоос Шилдэг менежменттэй хэмээх өргөмжлөлийг FM 100,1 хүртэж, Шилдэгээр 101,7 FM шалгарлаа.
Шилдэг өдөр тутмын сонингоор “Өнөөдөр” тодорч, Шилдэг сэтгүүлийн өргөмжлөлийг “Гялбаа” хүртлээ.
Олны таашаалд нийцсэн уран бүтээл төрүүлж, шилдэг сэтгүүлч хэмээх өргөмжлөлийг хүртсэн хүмүүс бол “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Золбаяр, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Элбэгзаяа нар байлаа. Харин шилдэг фото сурвалжлагчаар “Ардын эрх” сонины зурагчин Гэрэлсайхан шалгарсан юм.
Ийнхүү нийгмийн бүхий л салбарууд өөрсдийн шилдгүүдээ шалгарууллаа. Манай Үндэсний портал GoGo.mn байгуулагдаад удаагүй ч 2007 онд олны таашаалд шилдэгийн шилдэг болтлоо хүрч чадсандаа баяртай байна. Энэ бол дан ганц бидний амжилт бус манай сайттай хамтран ажилладаг нэр бүхий байгууллагууд, хэрэглэгч та бүхний амжилт мөн билээ.
О.Ариунбилэг
|
Нүүр хуудас |
Эхлэл хуудас болгох |
Бидний тухай |
Үйлчилгээний ерөнхий нөхцөл |
Гишүүнээр элсэх
Санал хүсэлт | Асуулт хариултууд | Сурталчилгаа байрлуулах | Холбоо барих |
| © 2007-2012 Монгол Контент ХХК |
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гого-гийнхондоо баяр хүргэе ээ. Энэ эрчээрээ яваарай
www.cekc.mn
Тус сайтын хамт олонд ажлын амжилт хүсье! Ажил үйлс нь өөдрөг, амжилтын зам нь ариун байх болтугай. Блог хөгжүүлэгч
TAHAI XAMT OLOHD AMJILT XYSIE BI BAIHGA YZDEG .AMGILT USA OLGA
tanai hamt olond ajliin abjilt husei
TANAIH HAMGIIIN SAK SHUU
Gogo.mn googoo shuu. buh bainga oroh durtai site. shagnal hurtsend tanai hamt olond bayar hurgeye!!!
gogo is my home page!!!
erdeneee tenegtej ugch ee
www.cekc.mn
erhem hundet gogo hamt olon mini ee. ene sex surtalchilsan sedevtei yamarch holboogui setgegdeliig usgahaa alban yosoor heleed ter setgegdeliig ni delete hiichihej baigaarai gej husey.