“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ны 2011, 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.
Тус шалгалтаар төрийн өмчийн гэх статустай уг компанийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлэн ажилласныг тогтоож, 112.6 сая төгрөгийн акт тогтоосон байна.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Янжинсүрэнгээс тодрууллаа.
-“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар?
-Гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлж, зориулалтын бусаар зарцуулсан зардлууд нэлээд байна. Хөрөнгийн бирж дээр гарч буй зөрчлүүдээс дурдвал, шагнал урамшуулал олгох, нэмэлт зардал буюу унаа, гар утасны зардал хэтрүүлэн хэрэглэсэн, хувийн зардлаа албан байгууллагаас төлүүлсэн зэрэг байна.
-Шагнал урамшууллыг ямар журмаар олгож байсан юм бол?
-Шагнал урамшуулалыг дотоод журмаар зохицуулдаг байсан. Ингэхдээ ажлын үр дүнгээс үл хамааран тус компанид 3 сар ажилласан бол цалингийн 50 хувь, 6 сар ажилласан бол 100 хувь, харин удирдах албан тушаалтнууд хоёр сарын цалин болон түүнээс дээш хэмжээнд урамшуулдаг байсан зөрчил илэрсэн. Нийт тэтгэмж, урамшуулал шагналд зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж 62,7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэхээр болсон.
-Хэтрүүлэн хэрэглэсэн зардлын талаар тодруулбал?
-Албаны хэрэгцээнд гүйцэтгэх захирал машин унах эрхтэй байтал орлогч гурван захирал мөн албаны машин хэрэглэсэн. Ингэхдээ 16,8 литрээс илүүгүй шатахууны зарцуулалттай автомашин хэрэглэх ёстой гэсэн тогтоолыг зөрчин 22 литр шатахуун зарцуулдаг жийп машин унадаг байсан. Мөн гар утасны төлбөрийн хувьд гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянга, гэх мэт ярианы эрхтэй байхыг ТУЗ-аас баталсан байна. Гэтэл үүнийгээ хэтрүүлэн хэрэглэсэн явдал их байна. Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ний ТУЗ-ын шийдвэрээр гүйцэтгэх захирлын нэр дээр сард 20 мянган ам.долларын эрхтэй, гүйлгээ гарсан тухай бүрд дүүргэлт хийж байх гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний карт байдаг. Үүнийг зориулалтын бусаар хоолонд орох гэх мэтдээ ашигласан үндэслэлээр 17 сая төгрөгийг Х.Алтайгаар нөхөн төлүүлэх нь зүйтэй хэмээн акт тогтоосон.
Үүнээс гадна тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтай болон орлогч хоёр захирал бялдаржуулах клубт хичээллэх гурван сая төгрөгийг компаниас гаргуулсан зөрчил илэрсэн байна.
Тэрээр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ний статусыг эргэн харах шаардлагатай байгааг хэлсэн юм. Учир нь статусын зөрчлөөс үүдэн үйл ажиллагааны зөрчил гарсан зүйл байгаа аж.
Энэ хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар Х.Алтай, ажиллаж байгаад энэ оны эхээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Тэгвэл энэ талаар тэрээр хэлэхдээ,
-Юуны өмнө Хөрөнгийн бирж маань хувьцаат компани. Төрийн өмчит хувьцаат компани. Гаргасан зөрчлүүд гэж яриад байгаа зүйлүүд маань Төрийн өмчийн хороо, ТУЗ-аар батлагдсаны үр дүнд хийсэн зарцуулалтууд байгаа юм. Гүйцэтгэх захирал мэдээж хэрэг ТУЗ-тай байгуулсан гэрээний хүрээнд эрх үүргээ тодорхойлдог. Тэгэхээр энэ хүрээнд хийсэн зарцуулалтууд байгаа юм. Шууд хэтрүүлсэн гэж үзэж болохгүй.
Байгууллагын өөрийн статусын асуудал бас байна. Хөрөнгийн биржид төсвийн байгууллагад хандан энэ актуудыг гаргасан байна. Хууль эрхзүйн дүгнэлтийг хийгээд, холбогдох байгууллагуудаас саналыг нь аваад эргээд энэ асуудлыг ярилцъя гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тохирсон гэж ойлгож байна.
Шууд зөрчил буюу би эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үг биш. Яагаад гэвэл холбогдох зөвшөөрлүүд нь бий. Намайг захирлаар ажиллаж байх хугацаанд хэмнэлттэй ажилласан зүйлүүд ч байгаа. Түүнээс гадна 2011, 2012 онуудад ногдол ашиг төлөөд явж байсан байгууллага шүү дээ гэсэн юм.