Мэттью Пейж Деймон АНУ-ын Кембриж хотноо 1970 онд биржийн брокер Кент Телфер Деймон болон их сургуулийн багш Нэнси Карлссон Пейж нарын гэр бүлд төржээ. Багын найз Бен Аффлектайгаа хамтран бичсэн “Ухаантай Уилл Хантинг” зохиолоороо тэд хоёул Оскар гардаж байлаа.
Тэрбээр орчин цагийн хамгийн алдартай найруулагчид болох Мартин Скорсез, Стивен Спилберг, Стивен Содерберг, Клинт Иствууд нарын кинонд тоглож, Оскарт нэр дэвшиж явсан юм. Минни Драйвер, Вайнона Райдер зэрэг алдартай жүжигчин бүсгүйчүүдтэй болзож явсан ч гэр бүл зохиохдоо Майамигийн барменаар ажиллаж байсан, хэний ч үл мэдэх Аргентин бүсгүйг сонгосныг мэдэх хүн ховор. Мөн түүнийг жүжигчид дундаас улс төрийн идэвхи хамгийн сайтай, Обамаг хүртэл шүүмжилдэг, Африкийн буурай орнуудын оршин суугчдад ундны цэвэр ус хүргэхийн тулд Water.org сан байгуулсныг нь хүн бүр мэддэггүй. Деймон сурталчилгааны бүхий л орлогоо буяны үйлсэд зориулдгийн дээр буяны санд хөрөнгө цуглуулахын тулд алдар нэрээ ашигладаг нэгэн. Дөрвөн охины эцэг, жүжигчин Деймоныг анх харахад цэргийн хүн шиг санагдаж байсныг түүнтэй ярилцсан сэтгүүлч тэмдэглэжээ.
Тэгэхэд би алдар нэр гэдэг бол азтай хүн болон нийгмийн хоорондоо байгуулсан гэрээ гэдгийг ойлгосон юм. Тиймээс гэрээний гол зүйлийг дагаж мөрдөх нь миний үүрэг, энэ бол хүүхдүүдээ зөв өсгөж хүмүүжүүлэх.
-Таныг цэргийн хүнтэй адилхан гэж хүмүүс хэлж байсан уу?
-Тиймээ, Пентагоны зарим хүмүүс тэгж хэлж байсан. “Борн” кинонд зөвлөгөө авч байхад ТТГ-ынхан ингэж хэлж л байлаа. Төгс тагнуул байхад яг тохирно, түгээмэл царайтай юм гэж байсан. Намайг ер нь ямар ч мэргэжлийн хүн гэж бодоход болно доо. Надад ч энэ нь таалагддаг.
-“Түгээмэл царайтай” хүнд кино жүжигчин болох санаа яаж орж ирэв ээ?
-Бен Аффлек бол миний багын, сайн найз. Бен жүжигчин байсан, 9 настайгаасаа л кинонд тоглож эхлэсэн. Мэдээж тухайн үед би Бен шиг болохыг хүсдэг байлаа. Гэтэл ээж... Ээж маань сэтгэл судлалын профессор. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр мэргэшсэн юм. Тэгээд л мэргэжлийн тайзан дээр, зураг авалтын талбай дээр хүүхэд гарч болохгүй гэж эрс эсэргүүцддэг байлаа. Тэр бүү хэл Бений ээж аавыг ятгах гэж үздэг байсан шүү. Насанд хүрсэн хүмүүсийн дунд орж, мөнгөн шагнал авч, томчуудын хүрээлэлд байх нь хүүхдийн сэтгэлзүйд нөхөж баршгүй хохирол учруулна гэдэгт ээж маань бат итгэлтэй байсан. Ингээд л хүүхэд нас минь бусдын адил өнгөрсөн, сургуульдаа явна, зун нь гадаад хэл эрчимтэй сурна. Гэлээ гээд муудсан юм алга, ээждээ баярлаж явдаг юм. Одоо би италиар бараг л төрөлх хэл шигээ ярьчихна. Энэ нь ч миний хувийн амьдралд их хэрэг болсон, эхнэр маань аргентин шүү дээ, төрөлх хэлээр нь сайн ярьж байгаа нь түүнийг татсан гэсэн шүү.
-Эхнэрээ татахад нэр алдар чинь нөлөөлөөгүй гэж үү?
-Нэр алдраас минь болж намайг хайрлах эмэгтэйг сонгох хүн би биш.
-Тэгээд танай гэр бүлийнхэн жүжигчний тал дээр яаж шийдвэр гаргав?
-Жүжигчний тал дээр шийдвэр гаргаж чадалгүй гацах үед ээж аав хоёр маань “Яагаад заавал мэргэжлийн жүжигчин гэж? Олон хүн сонирхогчийн театрт тоглоод болж л байна” гэдэг байлаа. Ямар хүн болохоо ухамсартай, нухацтай шийдэх ёстой гэж үздэг байлаа. Та нар бодоод үз дээ, хүүхэд авьяас чадвараа хөгжүүлэхэд хэзээ ч саад болж болохгүй гэж үргэлж ярьдаг ээж маань намайг жүжигчин болно гэхэд эсэргүүцэж байсан. Миний дүү зураач, барималч хүн, ээж маань түүнийг дөнгөж дөрвөн настай байхаас нь авьяасыг нь хөхүүлэн дэмжиж ирсэн.
-Та их сургуулиа төгсөхөөс ердөө хэдхэн сарын өмнө сургуулиа хаясан байх аа? Харвард шүү дээ! Хэл шинжээчийн дипломоо ч гардаж авалгүй сургуулиа хаясан, үүн дээр танайхан яаж хандсан бэ?
-Ээж аав хоёр үүнд харьцангуй тайван хандсан. Намайг өсч том болжээ гэдгийг ойлгосон учраас тэр. Ер нь бидэнд гэрийнхнээсээ юм нууж, худлаа хэлнэ гэдэг бодол огт байгаагүй. Тиймээс их сургуулиа хаячихлаа гэж хэлэхдээ айгаагүй, надад үүнийг нуугаад байх хүсэл ч байгаагүй.
-Ээж тань таны захирагдах чадварыг олж хараагүй гэж хэлж байсан. Гэхдээ таны амжилтын анхны гараа болсон Бен Аффлектай хийсэн кино, мөн таны өөр нэг найз болох Жорж Клунитай хамтарсан төсөл зэргээс харахад таны найзууд голлох үүргийг гүйцэтгэж, харин та тусалж байгаа нь захирагдах чадвар биш гэж үү?
-Тийм ээ, би найзууддаа тусалдаг. Энэ бол миний хувьд нөхөрлөл, харилцан дэмжлэг. Бид нэг баг. Өмнө нь ч гэсэн тийм байсан. Бен бид хоёр өсвөр насны хүүхдүүд байхдаа дундаа нэг банкны данстай байлаа, харин нэгдүгээр дамжаагаа дүүргэсний дараа кино театрт ажилд орж, эрдэнэшиш зарж, тасалбар шалгадаг байсан юм. Жорж миний охидыг зугаалуулах дуртай. Бид яг л нэг хүн шиг амьдардаг. Бүгдийг л хамт хийнэ. Би үүнийг л нөхөрлөл гэж ойлгодог. Нөхөрлөл дээр хэн нь голлох үүрэг гүйцэтгэж байна гэж тодорхойлж болно гэж үү?
-Тэгвэл гэр бүлд хэн голлох үүрэг гүйцэтгэдэг вэ?
-За, охид л давамгайлна даа. Дөрвөөс 15 хүртэлх насны охид нийлээд ирэхээр ам нээх боломж олдоно гэж үү? Ер нь охид маань бидний хамгийн нандин эрдэнэ учраас тэдний үгийг дагадаг. Тэр бүү хэл манайд “Хоёр 7 хоног” гэсэн дүрэм байдаг. Энэ нь би хоёр 7 хоногоос дээш хугацаагаар гэрээсээ холдохгүй гэсэн дүрэм юм. Заримдаа энэ дүрмээ хэрэгжүүлэхэд золиос гарна л даа. Нэг удаа манайх Нью-Йоркт байхад би Ванкуверт зураг авалттай байлаа.
Зургаан цаг нисч байж хүрнэ. Тэгээд би бямба гаригийн өглөө охид маань намайг үүдэн дээрээ тосоосой гэсэндээ баасан гариг бүр онгоцны буудал руу гүйдэг байлаа. Тэгээд ням гаригт эргээд Ванкувер ниснэ. Би золиос гардаг гэж хэлсэн ч үнэн хэрэгтээ энэ миний хувьд золиос биш. Эхнэр, охидтойгоо байх хором бүрийг алдахгүй гэсэндээ л тэр.
-Та зүүнийг баримталдаг, ардчилсан үзэлтэй хүн. Гэхдээ та кино од, тэгэхээр таны хүүхдүүд яалт ч үгүй бусдын анхааралд орж байгаа даа?
-Тийм ээ, энэ үнэхээр том асуудал шүү. Намайг өсвөр насны хүүхэд байхад ээж, дүү бид гурав Мексик, Гватемалаар аялж байлаа. Айлд амьдарч, тахиа, ямаа дүүрэн ачсан автобусаар яваад л.
Үнэхээр ядуу зүдүү хүмүүс олныг харсан. Өөрийн амьдарч байгаа ертөнцөөс чинь гадна өөр нэг хүрээлэл, ертөнц байдгийг мэдэх нь үнэхээр чухал. Миний зорилт бол алдар нэрнээс минь гарах үр дагавраас хүүхдүүдээ хамгаалах. Нэгэнтээ Копполагийн кинонд тоглож байхад Микки Рурк хэлж байсан юм. Супер од Микки Рурк шүү дээ, түүнтэй хамтран тоглосон маань үнэхээр их аз завшаан. Тухайн үед тэр “Залуу минь, чи Фрэнсиис Форд Копполагийн кинонд тоглож байна. Энэ нь чамд ирээдүй байгааг харуулна. Энэ бол үнэхээр том боломж. Энэ боломжийг над шиг битгий дэмий үрээрэй” гэсэн юм.
Тэгэхэд би алдар нэр гэдэг бол азтай хүн болон нийгмийн хоорондоо байгуулсан гэрээ гэдгийг ойлгосон юм. Тиймээс гэрээний гол зүйлийг дагаж мөрдөх нь миний үүрэг, энэ бол хүүхдүүдээ зөв өсгөж хүмүүжүүлэх. Тиймээс бид Нью-Йоркоос удаан хугацаанд нүүгээгүй, энэ хотод охид маань гудамжаар зугаалж, дэлгүүр хэсч болно, хэн ч тэдний араас камер бариад хөөхгүй. Ийм учраас би охидоо Лос-Анжелест хувийн сургуульд өгөхдөө их эргэлзсэн. Боловсролд зиндаархаж, хэт өндөр зардал гаргах хэрэггүй гэж би боддог. Гэвч улсын сургуулиуд үнэхээр хэцүү байна. Би багш нарын эрх, улсын сургуулийн түвшний төлөө тэмцдэг. Гэлээ ч охид маань хувийн сургуульд сурдаг. Би зарчим яриад тэднийхээ ирээдүйг баллаж болохгүй шүү дээ. Гэхдээ би өөр зүйл хийж чадна. Том охиныхоо ангийнхныг ӨАБНУ руу дагуулан явж, Нельсон Мандела гэж хэн бэ, түүний байгуулсан гавьяа юу юм бэ гэдгийг таниулахын тулд аялал зохион байгуулж, Манделагийн суусан шоронд хүртэл оруулсан. Тэд энэ аяллын дараа өөр бодолтой болсон гэдэгт би итгэдэг.
-Таны ээж сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжилтэн хүн, хүүхдүүдийн хүмүүжилд оролцохгүй байна уу?
-Энэ тал дээр жаахан хэцүү байдаг. Эхнэр маань ээжээс мэргэжлийн зөвлөгөө шаардана, ээж ч зөввлөгөө өгнө, гэхдээ сэтгэлзүйчийн хувиар бишэ. Эмээ байхын хажуугаар гэр бүлийн зөвлөгч байна гэдэг боломжгүй хэрэг гэж ээж боддог. Тиймээс тэр эмээ хэвээрээ байдаг. Хүүхдүүдтэй олон цагийг өнгөрөөдөг ч, эхнэр бид хоёрын үйлдэл, зан аашийг шүүмлжээд байдаггүй.
-Гэр бүл дотор цорын ганц эр хүн байх ямар вэ?
-Цорын ганц эр хүн байна гэдэг хэн ч сонсдоггүй янз бүрийн зөвлөгөө өгөхийг хэлнэ. За за, энэ бол наргиа. Яг үнэндээ бол надад тэрүүхэндээ жижигхэн ч гэсэн “эр хүний орон зай” бий. Өглөө 9-14 цаг хүртэл надаас өөр хүн орохыг хориглосон өрөөтэй, тэнд дүрээ сургуулилж, эсвэл юм бичдэг. Гэлээ ч угаас энэ үеэр хүүхдүүд сургуульдаа, эхнэр ажилдаа явчихсан байдаг юм.