Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ.
Тусгай программ ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секунтын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг болж байгаа юм.
Цаашид зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор "Э-иммигрэйшн" төслийг 2016 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна.
Уг төсөл хэрэгжснээр олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэх юм.