БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх айлчлалын уулзалтууд албан ёсоор эхэлжээ. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ноён Ли Руогу болон дагалдан ирсэн бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр талууд БНХАУ-аас манай улсад өнөөг хүртэл үзүүлсэн зээл, буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн талаар санал солилцож, ирээдүйд хамтран ажиллах зорилтоо тодотгон тодорхойлсон байна.
Тухайлбал, өмнөд хөрш өнөөг хүртэл манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг ба Энхтайвны гүүр зэрэг хотын төвийн томоохон бүтээн байгуулалтуудыг дээрх дэмжлэгээр байгуулсан түүхтэй.
“Ид хөгжиж байгаа Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй” гэж “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч уулзалтын үеэр мэдэгджээ. Эдийн засгийн хөгжлийн сайд манай хоёр орны найрсаг харилцаа дээрх бүтээн байгуулалтын он жилүүд буюу 1950-1962 оны хооронд хамгийн оргил үедээ хөгжиж байсныг тодотгоод, одоо хэрэгжиж байгаа, удаашралтай зарим төсөл, зээлийн явцыг хурдасгах чиглэлээр шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх механизмыг тохиролцох нь энэ уулзалтын гол үр дүн гэж онцолсон байна.
Талууд өнөөдрийн уулзалтын протоколыг баталгаажуулж, шийдвэрт хүрсэн асуудлуудаа цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх болжээ. Тухайлбал, тус банкны зээлээр барих гэж буй анхны хурдны зам, гурван улс дамнасан таван шугам хоолой буюу “Талын зам” төсөл болон бусад төмөр зам, автозам, эрчим хүчний төсөлд санхүүжилт олгох боломжийн талаар энэ үеэр тодорхой тохиролцоонд хүрч чадлаа.
БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр манай улсад Биеийн тамирын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Зүүнхараагийн спирт, бал бурмын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, Замын-Үүд-Эрээний автозам, Спортын ордон, Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг байгуулж байсан.
Харин зээлийн хөрөнгөөр орон сууцны хороолол, дэд бүтэц, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн парк шинэчлэл, Мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл зэрэг төслүүд хэрэгжиж байна.