“UB FOOD FESTIVAL-2014”- ийг энэ жил М-Си-Эс Проперти, Грийн Катеринг компаниуд Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дэмжлэгтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүд буюу 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Вива Сити хороололд хоёр дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
Фестивалийг зорин ирэх зочдын хөл хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байсан ба ойролцоогоор 30,000 гаруй хүн ирж, 100,000 ширхэг таваг хоол зарагдсан нь их хотын төвлөрлийг амралтын өдрүүдэд Вива Сити хороололд авчирч чадсан наадмын дараах нэгэн том үйл явдал боллоо.
“UB Food Festival-2014” фестивальд Asiana ресторан болон Top kitchen компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож Monet Fine Dining, Bluefin, Miko Sushi, London pub Buddha, Namaste Indian Restaurant, Sky Lounge, Oriental Treasure, Hazara North Indian Frontier Restaurant, Ceylonta Sri Lankan Restaurant, Cafe Jot Restaurant-Ramada hotel, Ярмарка, Rosewood, Pho House, Их Монгол, Irish castle, I Bistro, L’USINE Франц ресторан, Esencia, Gourmet зэрэг Улаанбаатар хотын 40 гаруй шилдэг ресторанууд нэрийн хоолоо 1000-3000 төгрөгөөр амтлуулж, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, гэр бүлийн хөгжөөнт хоолны тэмцээнүүд, хамгийн том бялуу, шилдэг оролцогч рестораныг тодруулах гээд ирсэн зочдыг уйдаахааргүй олон сонирхолтой үйл ажиллагаа зэрэг өрнөж байсан нь аргагүй л залуусын хороолол Вива Ситигийн өнгө төрхийг илтгэж байлаа.
Оролцогч ресторанууд дундаас “Шилдэг оролцогч байгууллага”-ыг 9 үзүүлэлтээр Грийн Катеринг компани болон Монголын тогооч нарын холбоо хамтран шалгаруулсан ба шилдэгийн шилдгээр “Bluefin” рестораны хамт олон шалгарч 1метр 40см-ийн өндөртэй, 8 кг жинтэй модон халбага цомын эзэн болсон байна.
Мөн хоолны салбарын шилдэг залуу тогоочийн тэмдэгээр Asiana болон Bluefin рестораны залуу тогоочид энгэрээ мялаалгасан байна. Уг шилдэг тогооч нар болон бусад үзүүлбэр үзүүлсэн ахлах тогооч нарын уран чадвар, мэдрэмж нь үзэгчдын харааг эрхгүй булааж хоол хийнэ гэдэг бол урлаг мөн гэдгийг дахин дахин нотолж байлаа.
“UB Food Festival”-ийн энэ жилийн онцлог нь зөвхөн ресторанууд гэлтгүй хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцсон явдал байв.
Тухайлбал Монголын бартендарын холбоо, Coca Cola, MTS Agro, N&N sweet land, Тэмүүка амтат монгол шоколад, Bid Organic, Амьд ус, Cocktail Catering Service, НВЦ компанийн Баян Өндөг брэнд, Pepsi GN Beverages, Cafe Vergnano, Сүү ХК, Витафит, Nestle гээд компаниуд бүтээгдэхүүний дээжээрээ зочдод бэлэг барьж байлаа.
Энэ жилийн фестивалийн онцлох нэгэн том үйл явдал нь 5.1 x 1.30 метр хэмжээтэй бялууг Грийн Катеринг компани болон фэйсбүүкийн Sweet Kitchen группийн бүтээлч бүсгүйчүүд хамтран хийсэн явдал байв.
Уг бялууг хийхэд 132 лист кекс, 2640 ширхэг өндөг, 67 килограмм гурил, 50 литр сүүн крем, 20 литр амтат крем орсон ба чимэглэлийг нийслэл хотын алдартай байшин барилгуудын дүрс болон “Найрсаг Улаанбаатар” аян,” UB food festival-2014”, “Sweet kitchen” группийн логонуудыг урлан чимэглэж 21 тогооч бүсгүй 8 цагийн турш хийж, фестивальд хүрэлцэн ирсэн 3500 зочдод үнэгүй амтлууллаа.
Гадны орнуудын телевизээр л харж байсан тийм том бялууг хүүхэд багачууд гэлтгүй томчууд хүртэл нүдээ салгаж чадахгүй харж, бэлэн болохыг нь тэсэн ядан хүлээж энэ аварга бялуутай хамт зургаа татуулж, бялууг амтархан идэж байв.
Фестивалийг зорин ирэх зочдын дундаас олны танил эрхмүүд бишгүй харагдаж байв. Тухайлбал төрийн соёрхолт дуучин Б.Болд, М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Одын хамт.
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа гэргийн хамт.
Нисванис хамтлагийн дуучин Амгаа гэр бүлийн хамт.
Ирсэн зочид амтат хоол зооглохоос гадна үзэж харж хөгжилдөх зүйл олон байсан нь эрэлхэг дайчин Мандухай хатны нэрээр нэрлэгдсэн хөгжимт усан оргилуур, ногоон байгууламж, Лондон бус ресторан, Хайрын хөшөө, хүүхдийн тоглоомын талбай, нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ болон гудамжинд амьдаар дуулах авъяаслаг залуучуудаас эхлээд олон байсныг дурдахад илүүц бизээ.
Дараа жилийн UB Food Festival-аар дахин уулзатлаа баяртай.