Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх БНХАУ-ын Си Зиньпин өнөөдөр Монголд ирнэ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Си Зиньпиний онгоц 11.20-д “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах аж.
Түүнийг угтах авах ёслол 16.00 цагаас Чингисийн талбайд болох юм.
Үүний дараа хоёр орны төлөөлөгчид Засгийн газрын ордонд хэлэлцээр хийнэ. Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хамтарсан тунхаглалд гарын үсэг зурах аж.
Хоёр орны тэргүүнүүд 18.00 цагт хэвлэл мэдээллийнхэнд хандаж хамтарсан мэдэгдэл хийх юм байна. Үүгээр Си Зиньпин даргын өнөөдрийн хөтөлбөр өндөрлөх аж.