Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд энэ сарын 18-19-нд хэлэлцсэн юм.
Даваа гаригийн 09.30 цагт эхэлсэн шүүх хуралд хохирогчоор тогтоогдсон ИНЕГ-ын ажилтан П.Ариунболд, Н.Мөнхсүрэн, гэрчээр Г.Баянжаргал, Ц.Галсандорж, П.Бадамдорж, Ч.Зоригоо, Х.Энх-Амгалан, Алтанцом, Мягмарсүрэн, Б.Мөнхцэцэг, Б.Ганбат нар мэдүүлэг тайлбар өгсөн бол улсын яллагчаар Дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирс үрэн, Н.Амарсанаа, шүүгчээр дээрх шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Л.Баатар, Г.Алтанцэцэг нар оролцжээ.
ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарыг эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр АТГ-аас нэлээд хугацаанд шалгасан билээ.
Хэргийн холбогдогч нар ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын инженер, техникийн ажилтнуудын хийх боломжтой, ажил үүргийн хуваарьт нь тусгасан “Оператор”- ын хөрөнгийг завшихын тулд “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулжээ. Улмаар тус компанийн дансанд нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлж, улсад хохирол учруулсан байна.
Мөн “Медиа саммит лимитед” компанийн Хонконг дахь HSBS банк дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон системс” ХХК-ийн “Голомт” банк дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан авч мөнгө угаасан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж шүүх үзжээ. Улмаар “Электрон системс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Батболдод чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгө завшсан буруутайд тооцон зургаан жил зургаан сарын хугацаанд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Харин Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хэрэгсэхгүй болголоо.
Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гурван хүнээр улсад учруулсан нэг тэрбум 62.9 төгрөгийг төлүүлэх, тодорхой хэмжээний эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн байна.