Найр наадам хэсч, айраг хорхог эргүүлэн зуны гурван сарыг уйдах завгүй өнгөрүүлсэн улстөрчид ажилдаа орж эхэллээ.
Өнөөдрөөс эхлэн улс төрийн түүхэнд томоохонд тооцогдох айлчлалууд эхэлнэ. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал хэдхэн хоногийн зайтай үргэлжилнэ. Энэ айлчлалуудын хүрээнд гэрээ хэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг, салбар бүрийн хамтран ажиллах яриа хэлцэл гэх мэтээр есдүгээр сар гартал улстөрчид айлчлалаас өөр зүйлд анхаарах сөхөөгүй байх бололтой.
МАН-ын бүлэг хүртэл “ЭЗЭН-100”-г дүгнэх хурлаа хойшлуулж, хоёр хөршийн айлчлалын үеэр эв нэгдэлтэй байхыг уриалсан билээ. Гэсэн ч улстөрчид өнгөн дээрээ энэ мэтээр завгүй юм шиг харагдах ч хөшигний ард маш их зөрчил маргаантай асуудлууд өрнөж байгаа.
АН-ын лидерүүд хэн нь Ерөнхий сайдын суудлыг авах вэ, буух Ерөнхийлөгчийн үгийг хэн дагах вэ гэсэн өнцгөөс харж амбийцлахаас бус ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ гэдгийг мэдэхгүй, тооцоолохгүй байгаа нь харамсалтай.
Айлчлал бол энэ бүхний халхавч. Хар хөшигний ард улс төрийн яриа, тохиролцоо, сандал суудлын хуваарилалт, өс санасан улстөрчдийн толхилцоон явагдаж байна.
Тухайлбал, АН-д фракцийн дайн болж байна. Төрийн гурван өндөрлөгийн үл ойлголцол нь салбарын сайдууд, хууль хүчний байгууллагад халдварлаж АН-ын нэр хүнд шал дээр унаж буй нь өдөр бүхэн хэвлэлийн хуудаснаа дурайх АН-ын гишүүдийн мэдэгдэл, захидал, улс төрийн золиосонд нэгнийгээ явуулах гэсэн явуургүй үйлдлүүдээс хэнд ч тодхон байгаа юм.
Өмнөх нийтлэлд бичсэнчлэн АН-ынхан өөрсдийнхөө дурсахыг хүсдэггүй 1996 оны тэр түүхээ давтахыг туйлаас их хүсч байгаа хэрэг юм. АН-ын лидерүүд хэн нь Ерөнхий сайдын суудлыг авах вэ, буух Ерөнхийлөгчийн үгийг хэн дагах вэ гэсэн өнцгөөс харж амбийцлахаас бус ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ гэдгийг мэдэхгүй, тооцоолохгүй байгаа нь харамсалтай.
УИХ-ын дарга хэвээр үлдэх үү, энэ боломжийг ашиглаад яагаад Ерөнхий сайд болж болохгүй юм бэ гэсэн адын хүсэл хэн нэгэнд төрж байгаа. Төрийн тэргүүний суудлаас буухдаа миний очих газар энэ намын хаана вэ гэдэгт сэтгэлээ чилээж байгаа хэсэг ч бий. Нам байгуулах хэмжээний фракцийн дарга атлаа Н.Алтанхуягийн үгийг дагаж байгаадаа бухимдаж байгаа нь дээрх хоёроос олон. Бүгд л дор бүрнээ нэгийг бодож, илүүг мөрөөддөг нь АН-ын гэм биш зан юм. 2016 онд дахиад тэд дахин гудамжиндаа гарна гэдгээ тооцоолох ухаан дутаж байгаа нь харамсмаар.
Тулхтай буурьтай гэж хэлэхээр лидергүй, бүгд л өөр өөрийн амбийц, эрх мэдлийг авах гэж санаархсан энэ тулаанд хамгийн их ганцаардаж байгаа хүн бол намын дарга Н.Алтанхуяг. Намын бүлгээ “чанга гарт” атгуулж чадсаны хүчинд өнгөрсөн хоёр жилийг арайхийн давж гарсан. Харин одоо бол удаан тэсч чадахгүй болжээ. Тиймээс энэ намар улс төрийн үйл явдал тун халуухан байх нь. Н.Алтанхуяг намын даргын хувьд мөн Ерөнхий сайдын хувьд ямар нүүдэл хийх бол гэдэг нь мэдээж сонирхолтой сэдэв. МАНАН байгуулах уу, эсвэл энэ чигээрээ зүтгүүлж фракцийн дайнд ялагдал хүлээх үү. Улс төрийн, эрх ашгийн талаасаа энэ хоёр хоёулаа эрсдэлтэй сонголт. МАНАН байгуулж бүх зүйл дээр эрх мэдлээ хуваалаа гэхэд МАН хэзээ ч эвсэл шиг байж чадахгүй. 2011 онд Н.Алтанхуягийн хийсэн шиг хаяж одохоосоо тэд сийхгүй. Хамгийн ашигтай, ахиухан мөнгө хуримтлуулах сайд, боломжтой дарга, цэргийн суудал, гаднаас оруулж ирэх мөнгөнөөс овоо ахиуг авах гэсэн мөнхийн эрх ашгаасаа МАН холдож чадахгүй.
Түүнчлэн, цаана нь гологдож үлдэх “Шударга ёс” эвсэл нь АН-ын нэр хүндэд сэв суулгах улс төрийн нүүдэл хийх учраас МАНАН байгуулах боломж тун хомс юм. МАН ирээдүйгээ бодлоо ч АН-тай эвсч хувааж идлээ, эдийн засгийг дампуурууллаа гэх муу нэрийг өөртөө наахгүй биз. Эвсээд Өрийн удирдлагын хуулийг өөрчилж, Н.Алтанхуягийг сандалд нь суулгаж, өөрсдөө том том яамыг авлаа гээд чанарын өөрчлөлт аль, аль намд гарахгүй, 2016 оны сонгуулиар дахиад хангалтгүй гэх дүн авах учраас энэ сонголт явц муутай харагдаж байна. Дараагийн сонголтыг Ерөнхий сайд өөрөө хэзээ ч хүсэхгүй юм.
Н.Алтанхуяг сайдын ганц хийж сурсан “бялууг ижил тэгш” хүртээх хувилбар өнөөгийн нөхцөлд хамгийн сайн хувилбар болжээ.
Н.Алтанхуяг энэ өндөрлөгт хүрэхийн тулд маш их зүйлийг золиосолж, олон бялуу хуваасан. Дараалсан гурван сонгуульд АН-ын урьд өмнө амсч байгаагүй ялалтын амтыг мэдрүүлсэн, фракцийн зөрчил хамгийн дээд цэгт хүрсэн намыг хоёр жил өдий зэрэгтэй удирдсан учраас суудлаасаа тийм ч амархан холдохыг хүсэхгүй. З.Энхболдод Ерөнхий сайдын суудлаа өгч, М.Энхболдод парламентаа өгөх тийм тэнэг нь Н.Алтанхуяг биш. Тэр улстөрчдөөс ч Ерөнхий сайдуудаас хамгийн менежмент сайтай, сайн менежер гэж үнэлэгддэг. Тиймээс одоогийн нөхцөл байдалд тохирох сайн нүүдэл нь одоогоор таамаг төдий яригдаж байгаа юм. Гэхдээ намаа, нэр хүндээ, Засгийн газраа, эдийн засгаа аварч үлдэх энэ замыг сонгох нь дамжиггүй биз ээ.
Яамдын тоог цөөлж, 50 хувийг улс төрийн намуудад найр тавин өгч, үлдсэн сайдууд, Ерөнхий сайдын суудлаа хамгаалж үлдэх аль аль талдаа ашигтай нүүдлийг Н.Алтанхуяг хийнэ гэх. Яамдын тоог цөөлөх нь ард түмэнд таалагдана. Эдийн засгийн үргүй зардал ч багасч, энэ хэрээр түүний нэр хүнд өсөх билээ. Намд ашигтай сайдын суудлаа хадгалж үлдээд үлдсэн сайд, дэд сайд бас бус албан тушаалыг бусад намуудад эрх тэгш хуваарилна. Эв нэгдэлтэй, улс орны эрх ашгийн төлөө хамтарч ажиллах энэхүү хувилбар нь хэнийг ч гомдоохгүй.
Н.Алтанхуяг сайдын ганц хийж сурсан “бялууг ижил тэгш” хүртээх хувилбар өнөөгийн нөхцөлд хамгийн сайн хувилбар болжээ. Тиймээс энэ намрын улс төр нь яамдын тоог цөөлж, бусад нам эвсэлтэй харилцан ашигтай хамтарч ажиллах байх нь. Тийм л гарц АН-д байгаа юм. Эс тэгвээс өнөөдрийн байдлаар бол Н.Алтанхуяг намдаа гадуурхагдаж, бусад лидерүүд нь түүний эсрэг хөдөлгөөн өрнүүлчихээд байна.
АН эрх мэдэлд, Ардын нам мөнгөнд дуртай
Түүний эргэн тойрондох хүмүүсээр оролдож, нэр хүндийг нь унагахын тулд юм бүхнийг золиосолж байгаа. “Алтан гадас” фракцийг намнах ажиллагаа амжилттай хэрэгжиж эхэлсэн ийм цагт эрх мэдэлд “дурласан” лидерүүддээ бус эвсч яваа, эвсч явсан намуудаасаа тусламж хүсэхийг илүүд үзэх нь ээ.
Энэ нь эдийн засгийн талаасаа ч хамгийн зөв гарц. УИХ дээр шантааж хийж асуудлыг гацаахгүй, улс орны эрх ашгийн төлөө гэж хэдэн суудал авчихсан нам эвслүүд хүссэн ч эс хүссэн ч нэг дохиураар хөдөлнө. Өрийн удирдлагын хуулиа ч өөрчилж, бонд нэмж босгохын тулд Ардын намыг яаж ч царайчлаад үр дүн гарахгүй. Харин эрх мэдэлд дуртай тэр сул талыг нь ашиглаж чадвал хөршүүдийн айлчлалын дараа хөл хөнгөн, толгой сэргэлэн Засгаа тэргүүлж болох нь ээ.
АН эрх мэдэлд, Ардын нам мөнгөнд дуртай учраас аль аль талынхаа эрх ашгийг нөхөх боломжийн хувилбар хэрэгжихийг хүлээх л үлдлээ.
Б.Өнөртогтох