Хятад улсын дарга Си Зинпиний айлчлал өнөөдөр эхэлж байна.
Төрийн ордонд 16:00 цагаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар хоёр улс "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний батламж жуух бичгийг солилцох тухай протоколд гарын үсэг зурах гэж байна.
Манай улс “Ялтан шилжүүлэх гэрээ”-г 2011 оны зургаадугаар сарын 16-нд үзэглэсэн ч түүнийг дагалдах тусгайлсан гэрээг байгуулаагүй байсан тул өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагаа хийгдэхгүй байсаар ирсэн билээ.
Харин өнгөрөгч дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнийг эх орондоо урьж, “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсон нь өнөөдөр ийнхүү гэрээг эцсийн байдлаар үзэглэхэд хүргэсэн ач холбогдолтой айлчлал болсон гэж үзэж байна.
“Ялтан шилжүүлэх гэрээ”-нд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд гарын үсэг зурснаар 30 хоногийн дараанаас гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Гэвч энэхүү гэрээг байгуулах гэж манай улсын зүгээс 2005 оноос хойш хүсэлт тавин ажилласан гэдгийг санахад илүүдэхгүй. Тиймээс хэдийгээр гарын үсэг зурснаас хойш 30 хоногт хэрэгжиж эхэлнэ гэж байгаа ч энэ нь багагүй цаг хугацаа зардаг ажил ажээ.
Манай улсын иргэд өнөөдрийн байдлаар дэлхийн 21 орны шоронд ял эдэлж байна. Үүнээс Хятад улсад 40 орчим хүн ял эдэлж байгаа бөгөөд Хятадын бүс нутаг дотор Хонконгод 16 хүн ял эдэлж байна.
Харин нийт ял эдэлж буй 40 хүнээс 36 иргэн нь хар тамхины хэрэгт холбогдсон байдаг ажээ.