111 настай япон багш Сакари Момой дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй болсныг өчигдөр батламжилж, түүнд гэрчилгээ гардуулжээ.
Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй байсан Александр Имич өнгөрсөн зургадугаар сард 111 нас 164 хоногтойдоо хорвоогийн мөнх бусыг үзүүлснээр япон багш энэ гэрчилгээний эзэн болж буй аж.
Гиннесийн дээд амжилтыг тогтоосон Сакари Момой 1903 оны хоёрдугаар сарын 5-нд Фүкүшима мужид төрж, багшийн мэргэжил эзэмшсэн байна. Дэлхийн II дайны дараа тэрээр Сайтама муж руу шилжин суурьшиж, тэтгэвэрт гарах хүртлээ ахлах сургуулийн эрхлэгчээр ажиллажээ.
Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй болсон сэтгэгдлийг нь сонсоход тэрээр, “Илүү урт наслахыг хүсч байна. Дахиад хоёр жил” хэмээн хэлсэн байна.
Ном унших, тэр тусмаа хятадын яруу найраг сонирхдог, уран бичлэгээр хичээллэдэг түүний урт наслалт эрүүл хооллолт, эрт босох зэрэг амьдралын зөв хэмнэлтэй холбоотой гэж тэрээр NHK телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Тэрээр таван хүүхэдтэй бөгөөд одоо тэднийхээ асаргаа, сувилгаан дор байдаг аж.
Японд 100-аас дээш настай 54 мянган хүн байдаг бөгөөд тэдний нэг нь Сакари Момой юм.
Сонирхуулахад дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй мөн л японы иргэн бөгөөд тэрээр одоо 116 настай юм байна.