Манай улсад аль нэг гадаад улсын төрийн тэргүүн эсвэл Ерөнхий сайд айлчлахад Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал цуглаан болох нь бий.
Өнгөрсөн онд Японы Ерөнхий сад Шинзо Абэгийн айлчлалын үеэр Ногоон намынхан Ерөнхий сайдын цуваа явж өнгөрөх зам дагуу эсэргүүцлийн уриа лоозонгууд байрлуулсан юм. Тэд уран олборлолт, атомын цахилгаан станц барьж ашиглахыг эсэргүүцдэг.
Харин өнөөдөр ирэх БНХАУ-ын даргын айлчлалын үеэр “Иргэдийн шударга шүүх” төвийн тэргүүн Х.Бат-Ялалт Даяар Монгол хөдөлгөөнийхөнтэй хамтран Чингисийн талбайд жагсана гэсэн мэдээлэл тарсан.
Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас тэдэнтэй урьдаас уулзан, жагсаал зохион байгуулахаа зогсоох хүсэлт тавьсан байна.