Дорнод аймгийн Прокурорын газраас он дамжин удааширсан, олон холбогдогч, хохирогчтой, онц их хэмжээний хохирол учруулсан малын хулгайн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал, Б.Бум-Эрдэнэ нарын 9 хүн урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тээврийн хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэн бусдын олон тооны малыг 13 удаагийн давтан үйлдлээр хулгайлж, 41.200.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүх дээрх 9 шүүгдэгч нарыг гэм буруугийн хэмжээг харгалзан 1 жил 6 сараас 13 жил хүртэлх хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсан байна.
Өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх ялтаны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.
Мөн Э.Бат-Эрдэнэ нарын 9 хүн урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын олон тооны малыг 12 удаагийн давтан үйлдлээр хулгайлж нэр бүхий 16 хохирогчид нийт 111.860.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхээс тэдэнд гэм буруугийн хэмжээг харгалзан хамгийн бага нь 6 сар баривчлах ял, хамгийн их нь 11 жил хорих ял оногдуулсныг Улсын ерөнхий прокурорын газрын ХМОНХАлбанаас мэдээллээ.