"Сүлд" чуулгын дуучин, МУГЖ Г.Ариунбаатарт холбогдох шүүх хурал Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр болох байсан ч хохирогчдын өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо.
Тэрбээр эхнэрээ зодсон хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 99.1 зүйл буюу "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан" гэсэн заалтаар яллагдаж байгаа юм.
Хэрвээ анхан шатны шүүхээр буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх аж.
Шүүх хурал ирэх есдүгээр сарын 3-нд болно.