Өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад төрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрээр албан тушаалаа аваад анхны гадаад айлчлалаа Европын Холбооны улсуудаас эхэлж байсан юм. Харин хэд хэдэн улс руу дамжин айлчлах биш, ганц л улсыг зорин хийдэг хоёр дахь айлчлалаа Монголд эхлүүллээ.
Тэрээр өмнө нь 2008 онд манай улсад БНХАУ-ын даргын хувиар ирсэн. Ингэхдээ энэ айлчлалыг өөрөө санаачилжээ. Түүний зөвлөх айлчлалын талаар мэдээлэхдээ “Си Зиньпин даргын хувьд Монгол онцгой байр эзэлдэг. Тэрээр бага байхдаа буюу 1959 онд 6 настайдаа БНМАУ-ын дарга Ю.Цэдэнбалаар ахлуулсан Монголын төлөөлөгчидтэй уулзаж байсан. Хөрш орны төрийн тэргүүн болон дагалдан ирсэн төлөөлөгчдөд зориулсан оройн хүндэтгэлийн хүлээн авалтад аав нь түүнийг дагуулж явсан юм билээ. Энэ уулзалтыг Си Зиньпин дарга одоо ч дурсан ярьдаг” гэжээ.
Тэгэхээр БНХАУ-ын дарга Си Зиньпин хойд хөрш-Монгол орны талаар их эрт дуулж мэдсэн юм байна.
Ингээд хоёр талаас хийсэн, төрийн дээд хэмжээний айлчлалын талаарх мэдээллийг хүргэе.
Нэг. Монгол Улсаас БНХАУ-д айлчилсан төлөөлөгчид:
- 1952, 1959, 1962 онд СНЗ-ийн дарга Ю.Цэдэнбал
- 1954 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу
- 1960 онд АИХ–ын дарга Б.Жаргалсайхан
- 1988 онд АИХ–ын дарга Л.Ринчин
- 1989 онд ГЯЯ–ны сайд Ц.Гомбосүрэн
- 1990 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат
- 1991 онд Дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж
- 1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
- 1994 онд УИХ–ын дарга Н.Багабанди
- 1996 онд Ерөнхий сайд П.Жасрай
- 1997 онд Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл
- 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
- 1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал
- 2000 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Н.Туяа
- 2002 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
- 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
- 2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр
- 2006 онд Ерөнхий сайд М.Энхболд
- 2008 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Гадаад хэргийн сайд С.Оюун
- 2009 онд Ерөнхий сайд С.Баяр, Гадаад харилцааны сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү
- 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- 2011 онд Ерөнхий сайд С.Батболд
- 2012 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
Хоёр. БНХАУ-ын талаас Монгол Улсад айлчилсан төлөөлөгчид:
- 1954, 1960 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай
- 1989 онд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь
- 1991 онд БНХАУ–ын Дарга Ян Шанкунь
- 1994 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн
- 1997 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Цяо Ши, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь
- 1999 онд БНХАУ-ын дарга Зян Зэминь
- 2001 онд Хятадын ГЯЯ-ны сайд Тан Зясюань
- 2003 онд БНХАУ-ын дарга Ху Жиньтао
- 2005 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын тангараг өргөх ёслолд оролцсон
- 2007 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчы
- 2008 онд БНХАУ-ын дэд дарга Си Жинпин
- 2009 онд ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Сахилга батыг Хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Хэ Гуоцян, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй айлчилсан, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Зян Шушэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон
- 2010 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао
- 2011 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчы, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан