Он гарсаар улсын хэмжээнд 16 аймгийн 66 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүнээс 7 түймэр нь энэ наймдугаар сард гарсан байна.
Өнөөдрийн байдлаар гэхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт ойн түймэр гарч байгаа юм. Цагаан-Нуур сумаас 70 км уг газарт гарсан түймрийн голомт нь сумаас 70 гаруй км-ийн зайтай, автомашинаар явах боломжгүй хөвч тайга байгаа аж. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид өчигдөр түймрийн голомт руу явсан байна.
Намрын хуурайшилтын улирал, самар жимсний улирал эхэлж байгаа энэ үед иргэд аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг онцгойлон анхааруулж байна.