-Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пэн Лиюань нарыг Чингисийн талбайд албан ёсоор угтан авсан.
Тэгвэл одоо тэд албан ёсны хэлэлцээр хийж байна.
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан БНХАУ-аас найман жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 162 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болжээ. Манай тал эхний жилүүдэд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Ингэснээр зээлийн хүүг л төлөх боломж бүрдэж байна. Энэ хөрөнгийг дэд бүтцийн томоохон төслүүдэд зарцуулах юм байна. Мөн тодорхой хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг манай талд олгожээ.
БНХАУ-ын даргын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж байгаагаараа онцлогтой. Одоогоор Монгол-БНХАУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд байгаа (ОХУ болон Япон улсуудтай мөн адил). Харин БНХАУ-ын хүсэлтээр Си Зиньпин даргын айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-нд шилжих аж.
Энэ нь манай орны хувьд анхдагч томьёолол. Харин БНХАУ хэд хэдэн оронтой иж бүрэн стратегийн харилцаатай юм байна. Хоёр Ерөнхийлөгч хамтарсан тунхаглалд гарын үсэг зурснаар бидний харилцаа албан ёсоор шинэ шатанд гарах юм.
Хятадын даргын айлчлалын үеэр батлах бас нэг баримт бичиг нь Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр. Энэ хөтөлбөрт зааснаар хоёр тал монголын асар их нөөцтэй нүүрсийг хийжүүлэх төсөл дээр хамтарч ажиллах бөгөөд айлчлалын үеэр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм. Уул уурхайн яам тус улсын Синопек корпорацитай хамтран ажилласнаар 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой.
Нэгэнт БНХАУ-тай харилцааны шинэ шатанд гарч байгаа тул хойд хөрш ОХУ-тай ч мөн ижил төрлийн харилцаатай байх нь зүй гэж манай талаас үзжээ. Иймд ОХУ-тай ч мөн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох хүсэлтээ тавьсан байна.
Хоёр орны ерөнхийлөгч нарын хэлэлцээр Төрийн ордны А танхимд болж байна. Хэлэлцээрийн дараа тэд Хүндэтгэлийн танхимд санамж бичигт гарын үсэг зурна. Харин 18.00 цагт сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийх аж.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир