Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Газар өмчлөлийн цахим системийн бүртгэл, сонголтын ажиллагаа, сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, газар өмчлөлийн цахим системийн бүртгэл, цахим системээр газар өмчлүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Цахим системээр газар өмчлүүлэх үйл явцын талаар Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харьяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 92 дугаар тогтоолоор “Нийслэлд бүртгэлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журам”-ыг батлан гаргасны дагуу газар өмчлөлийн цахим системийг боловсруулж ашиглалтанд орууллаа.
Батлагдсан 52 байршлаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 100 дугаар тогтоолоор 20 байршлын хаягийн зургийг батлан гаргасан.
Хаягийн зураг батлагдсан энэ 20 байршлаас эхний ээлжинд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Баганхангай дүүргүүдэд тус бүр 1, нийт 5 байршилд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдийн 12.00 цагаас эхлэн цахим системийг ашиглан иргэдээс газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч, бүртгэж эхлүүлсэн. /БЗД-Хожуулын ам, СХД-Соёондын ам, ХУД-Эрдэнэтолгой, БНД-Тариан булагийн 1-р хэсэг, БХД-Бор үзүүр гэсэн байршлууд/
Дээрх таван байршилд газар өмчлөлийн ажлыг зохион байгуулснаар нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлэх ажил Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн дагуу зохион байгуулагдаж байна.
1. Газар өмчлөлийн цахим системийн бүртгэл, сонголтын ажиллагаа.
Журмын дагуу иргэдээс газар өмчлөх хүсэлтийг 15 хоногийн турш 24 цагаар бүртгэн авснаар 2014 оны наймдугаар сарын 15-ны өдрийн үдийн 12.00 цагийн байдлаар цахим системийг зогсоож, үргэлжлүүлэн иргэдийн газар өмчлөх эрх сонгох ажиллагааг олон нийтэд ил тод зохион байгуулав.
Цахим системийн бүртгэлийг зогсоосноор нийт 281 440 иргэний хүсэлт албан ёсоор баталгаажиж бүртгэгдсэн байснаас иргэдэд өмчлүүлэх боломжит нэгж талбарын тоонд нийцүүлэн 14954 иргэнийг систем нь автомат үйлдлээр сонгож, сонгогдсон иргэдийн жагсаалтыг олон нийтэд мэдээлж ажилласан юм.
Газар өмчлөлийн цахим системд бүртгүүлсэн иргэдийн жагсаалтаас харахад бидний гол зорилго болох иргэдийн харилцан эрх тэгш байдлыг хангах, иргэн бүрт газар өмчлөх хүсэлт гаргах боломжийг олгох газрын харилцааны албанд хүсэлт гаргахдаа биеэр ирэхгүй байх нөхцлөөр хангах, мэдээллийн нээлттэй, ил тод байдал хангагдаж байгаа бөгөөд гадаадад сурч, амьдарч байгаа иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, насанд хүрээгүй бага насны хүүхдүүд харилцан тэгш эрхтэйгээр цахим системд бүртгүүлж, сонгогдсон байна.
2.Сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц
Цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахад баримтлах журмын дагуу сонгогдсон иргэд нь ажлын 10 хоногийн хугацаанд хуульд заагдсан материалыг бүрдүүлж, өргөдлөө дүүргийг Засаг даргад хандаж гаргахаар тусгагдсан.
Иймд иргэдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, ажиллагааг зохион байгуулах иргэдийг олон материал бүрдүүлэхгүй, хүндрэл чирэгдэл багатай үйлчлүүлэх боломжоор хангах зорилгоор сонгогдсон иргэдийн мэдээллийн дагуу өргөдлийн маягтыг автоматаар бөглөн гаргах, тухайн иргэдээс өргөдлийг хүлээн авсан тодорхойлолт болон эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх мэдэгдлийг шууд гаргах зорилготой тусгай программ зохион ашиглаж байна.
Ингэснээр иргэд зөвхөн иргэний үнэмлэх болон бага насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг aвч очсоноор бусад хуульд заагдсан материалуудыг тус программаар гаргаж өргөдлийн материалыг бүрдүүлэн хүлээн авч, бүртгэл хөтөлж байгаа бөгөөд өчигдөрийн байдлаар гурав хоногийн хугацаанд нийт 3543 иргэний өргөдлийг хүлээж авсан.
3. Хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд
Цахим системээр газар өмчлүүлэх ажилд хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарчээ. Тодруулбал, цахим системд хүсэлт гаргасан иргэдийн жагсаалтад Монгол улсын иргэнд өгөгддөг бичиглэл бүхий регистрийн дугаартай боловч гадаадын нэр бүхий иргэд сонгогдсон байна. Эдгээр иргэдийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг зэргийг үнэн зөв бөглөсөн эсэхийг газар өмчлөлийн цахим систем хянан шалгах боломжгүй байна.
Иймд цахим системд бүртгүүлж, сонгогдсон иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сангаас шүүж, үнэн зөв бүртгүүлсэн эсэх, монгол улсын иргэний харьяалалд хэзээ бүртгүүлсэн талаар шалгуулах албан бичгийг Тагнуулын ерөнхий газар Кибер аюулгүй байдлын газарт хүргүүлээд байгаа гэнэ.
Энэ хүрээнд иргэдэд газар өмчлүүлэхэд нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш төрсөн 365 хүүхэд эцэг, эхийн хаяг, мэдээллээр бүртгэгдсэн тул цахим системээс бүртгэлд хамрагдсан хугацааг хянах боломжгүй байдлаар сонгогдсон байна.
Эдгээр хүүхдүүдийг цаашид сонгогдсон газрыг өмчлөн авах эсэх талаар тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байгаа зэрэг бэрхшээлтэй асуудлууд байна гэдгийг С.Очирбат онцолсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл газар авахаар сонгогдсон эдгээр хүүхдүүдэд газрын гэрчилгээ олгох тал дээр ажиллах, газар олгосон дээрх таван байршлыг дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зэргийг С.Очирбатад үүрэг болголоо.