БНХАУ-ын дарга Си Зиньпин өмнө нь 2008 онд манай улсад БНХАУ-ын дэд даргын хувиар ирсэн. Ингэхдээ энэ айлчлалыг өөрөө санаачилжээ.
Харин түүний зөвлөх “Си Зиньпин даргын хувьд Монгол онцгой байр эзэлдэг. Тэрээр бага байхдаа буюу 1959 онд 6 настайдаа БНМАУ-ын дарга Ю.Цэдэнбалаар ахлуулсан Монголын төлөөлөгчидтэй уулзаж байсан. Хөрш орны төрийн тэргүүн болон дагалдан ирсэн төлөөлөгчдөд зориулсан оройн хүндэтгэлийн хүлээн авалтад аав нь түүнийг дагуулж явсан юм билээ. Энэ уулзалтыг Си Зиньпин дарга одоо ч дурсан ярьдаг” гэжээ.
Тэгвэл Ю.Цэдэнбал даргыг айлчилж байх үед цэцэг бариад угтаж байсан хүү 55 жилийн дараа буюу өнөөдөр Монголд ирж хүүхдээс хүндэтгэлийн цэцэг авч байгаа нь сонин тохиолдол юм.