Завгүй уншигчид маань манай Үндэсний портал GoGo.mn сайтын ӨДРИЙН ТОЙМ-ыг тэсэн ядан хүлээж байгаа биз ээ. Ингээд өнөөдөр болсон үйл явдлуудыг та бүхэнд тоймлон хүргэж байна, хүлээн авна уу.
БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНПИНИЙ АЙЛЧЛАЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж, тэрээр эхнэрийнхээ хамтаар 11.20 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Айлчлалтай холбоотой мэдээллүүдийг нэг дороос үзэх боломжоор хангахын тулд бид “Си Зинпиний айлчлал” ЦЭС үүсгэлээ. Та бүхэн ЭНД ДАРЖ цэсэнд нэвтэрнэ үү. Түүний айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар нийт 24 баримт бичигт гарын үсэг зурах юм. Ингээд өнөөдөр гарын үсэг зурсан чухал гэрээнүүдээс тоймлон хүргэе.
ЯМАР ЯМАР ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ?
- "Эрдэнэс Монгол" ХХК Хятадын Төмөр замын инженерингийн корпорацитай Хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
- Гадаад харилцааны яаманд БНХАУ, Монгол Улсын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Зам, тээврийн яам Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурлаа.
- Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар хоёр улс "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний батламж жуух бичгийг солилцох тухай протоколд гарын үсэг зурлаа.
- Монголбанк Хятадын талтай юаний свот хэлэлцээ хийлээ.
- Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан БНХАУ-аас найман жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 162 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар боллоо.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ:
- HiTone үйлчилгээний сарын суурь хураамжийг 08/21-9/20 дуустал бүх хэрэглэгч болон шинэ хэрэглэгчдэд 50% хямдралтайгаар санал болголоо.
- Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өнгөрсөн долоо хоногийн судалгааг гаргаж, үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байна хэмээн мэдээллээ.
- Хичээлийн шинэ жилийг угтан “Наран”-ийн салбаруудаар бэлэн хувцас, цүнх, хүнс гээд дэлхийн нэртэй брэндүүдийн 70 хувь хүртэл хямдарсан үзэсгэлэн худалдааг маргааш эхлүүлэхээр боллоо.
- Манай улсад оршин сууж буй Хятад иргэдийн тоо 2014 оны эхний хагас жилийн байдлаар 266364 байгаа бол эдийн засгийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь 1990 оноос 2013 оны аравдугаар сар хүртэл нийт 3’757’607’640 ам.долларт хүрчээ.
- Дорнод аймгийн Прокурорын газраас он дамжин удааширсан, олон холбогдогч, хохирогчтой, онц их хэмжээний хохирол учруулсан малын хулгайн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж хамгийн бага нь 6 сар баривчлах ял, хамгийн их нь 11 жил хорих ял оногдуулсныг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
- Эхнэрээ зодсон гэх "Сүлд" чуулгын дуучин, МУГЖ Г.Ариунбаатарт холбогдох шүүх хурал Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр болох байсан ч хохирогчдын өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо.
- Үндэсний портал GoGo.mn Жүдо бөхийн ДАШТ-ын 2013 оноос өмнөх бүх цаг үеийн медалийн жагсаалтыг танилцууллаа. ЭНД ДАРНА УУ.
- Ирэх жил гэхэд 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль, 16 цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орохоор болжээ.
- ҮЭ-үүд улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг үндэсний түвшинд хэлэлцэх шаардлагатай боллоо хэмээн мэдэгдлээ.
- Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар үйлчлэх нийтийн тээврийн маршрутыг Нийслэлийн тээврийн газраас танилцууллаа. ЭНД ДАРЖ танилцана уу.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх улмаас хаалгаа түр барина гэдгээ мэдэгдлээ.
- Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас энэ зун 164 эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан бол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар гэхэд гол усанд осолдсон хүний тоо 77-д хүрчээ. Тэдний 14 нь бага насны хүүхэд гэсэн харамсалтай тоо гарлаа.
- Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр” сургалтанд нийт 17099 багш оролцож байна.
- МУИС-ийн дотуур байруудад их засвар хийлээ.
- СХД-ийн 18-р хороо шинэ цэцэрлэгтэй боллоо.
- “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Эх орон-36” Хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн хоёр дахь шатны сургалт Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд энэ сарын 20-25-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна.
- Анагаахын их сургууль номын сангийн долоон давхар барилгатай болно.
- “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж, Хятад, Оросын төрийн тэргүүнүүд айлчилж байгаатай холбогдуулан Монголын эдийн засаг, экспортыг дэмжих зорилгоор “Монголд үйлдвэрлэгдсэн” хөнгөн үйлдвэрийн болон бусад бүтээгдэхүүнийг хоёр хөршид нийлүүлэхэд гаалийн татвараас тодорхой хугацаанд хөнгөлж өгөхийг хүсч байгааг нь уламжилж өгөхийг хүслээ.
- Байгууллагын хэрэглэгчдэд зориулсан “Бизнесийн шийдлүүд-2014” үзэсгэлэн нь 8-р сарын 22, 23-ны өдрүүдэд Мишээл эскпод зохион байгуулагдана.
- Нийслэлээс газар өмчлөлийн цахим бүртгэлийн явцын талаар тайлагналаа.