2011 онд хүү нь Норвегийн түүхэн дэх хамгийн аймшигтай алан хядах ажиллагааг үйлдсэн Андерс Брейвикийн эцэг хүүгийнхээ үйлдэлд өөрийгөө буруутгажээ. Тэрээр энэ талаар ном гаргахаар болсон тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.
Juritzen хэвлэлийн газраас эрхлэн гаргахаар болсон “Миний буруу юу? Нэгэн эцгийн түүх” нэртэй номонд “Би буруутай гэдгээ, хариуцлага хүлээх ёстой гэдгээ мэдэрч байна. Би сайн эцэг байсан бол ийм зүйл болохгүй ч байсан юм билүү? Андерс ийм хэрэг хийхгүй байх ч байсан юм бил үү?” хэмээсэн эцгийн гэмшлийн талаар өгүүлэх гэнэ.
Энэ номыг бичихэд түүнд мэргэжлийн зохиолч тусалсан ч хэн гэдэг гэдэг нь тодорхойгүй байна. Өмнө нь дипломат байсан Йенс Брейвик Францын өмнөд хэсэгт амьдардаг, алан хядах ажиллагаа гарах үед тэрбээр хүүгээсээ холбоо тасраад 10 гаруй жил болсон байжээ.
Харин энэ жил тэдний харилцаа сэргэсэн хэмээн хэвлэлийн газраас мэдээлсэн байна.
Эргэн сануулахад Андерс Брейвик 2011 оны долдугаар сарын 22-нд Норвегийн нийслэлд дэлбэрэлт үйлдэж, найман хүнийг хохироосон. Дараа нь Утойя арал дээр болж байсан залуусын уулзалтад очин гал нээж, 69 хүнийг егүүтгэсэн юм.
Тэрбээр 21 жил хоригдох ял авсан ч түүний хорих ялыг тодорхойгүй хугацаагаар сунгах боломжтой юм байна.
Эх сурвалж: Риа новости