Google компан 13 хүртэлх насны хүүхдүүд YouTube болон Gmail хуудсанд эцэг эхийнхээ хяналтан дор хуудас нээхийг зөвшөөрөх талаар судалж байна. Энэ тухай The Wall Street Journal мэдээлжээ. Одоо YouTube болон Gmail хуудсанд бүртгүүлж байгаа хэрэглэгч өөрийгөө 13-аас дээш настай гэдгийг батлах шаардлагатай.
Гэвч хүүхдүүд насаа худлаа хэлж, өөртөө хуудас нээсээр байсан юм. Харин Google компани албан ёсоор энэ үйлдлийг зөвшөөрдөггүй. Насаа худал мэдүүлэн, хуудас үүсгэсэн талаар өөр хэрэглэгчид олж мэдвэл компанийн техникийн дэмжлэгийн төвд мэдээлэх боломжтой байв.
Харин одоо Google 13-аас доош насны хүүхдүүд эцэг эхийнхээ хяналтад бүртгүүлэх шинэ систем нэвтрүүлэхээр зэхэж байна. Ингэснээр хувийн мэдээллийн үйлчилгээг давхар хянах гэнэ.
“Google компани Youtube, Gmail хуудсанд хүүхдүүд бүртгүүлэхийг албан ёсоор зөвшөөрөх тухай мэдээлэл гарсны дараа хувийн мэдээллийн нууцлал алдагдах вий гэж шинжээчид болгоомжилж байна. Google энэ ажиллагаагаа нягт нямбай хийхгүй бол олон сая хүүхдүүд, түүний эцэг эхчүүдийн мэдээллийг хэн цуглуулж байгааг мэдэх боломжгүй” хэмээн Цахим ардчиллын төвийн захирал Жефф Честер мэдэгджээ.