-Автобусны буудлуудад тасалбар борлуулагч нар ажиллаж байна-
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал өдөрт 500 төгрөг төлөөд нийтийн тээвэрт хэдэн ч удаа сууж болно.
Ингэхдээ автобусны буудлуудад ажиллаж буй тасалбар борлуулагч нараас тасалбар худалдан авах хэрэгтэй.
Учир нь автобусанд суугаад авсан тасалбар нэг удаа буюу тухайн автобусанд л хүчинтэй байх гэнэ.
Энэ авсан тасалбар нь өдөр бүр өөр өнгөтэй байх ба тухайн өдөртөө таксинаас бусад бүхий л тээврийн хэрэгсэлд буюу автобус, асио, микроавтобус, рэйлбус, троллейбуст хамаарагдах юм.
Энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйлчилгээ хоорондын зай богино болох бөгөөд хуучин чиглэлээрээ явахгүй байгаа аж.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан үүсдэг замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж буй энэ ажилд нийслэлийн нөөц хөрөнгөөс 1 тэрбум 300 сая төгрөгийг зарцуулж буй.