Энэ хичээлийн жилд I-V ангийн сурах бичгүүд бүрэн шинэчлэгдэж байгаа ажээ. Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол, Бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа.
-Бага боловсролын сурах бичгүүд шинэчлэгдэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Шинэчлэлийн хөтөлбөр 2014-2015 онд улсын хэмжээнд эхлэх гэж байна. Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Өнгөрсөн хугацаанд олон ажлыг зохион байгуулсан. Мөн өнгөрсөн хичээлийн жилд 40 сургууль дээр бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Улмаар сурах бичгийн туршилтыг ч сайн явуулсан. Ялангуяа улирал улирлаар сурах бичгүүдийг туршиж үзсэн байгаа. Тиймээс I-V ангийн сурах бичгүүд 100 хувь шинэчлэгдсэн. Энэ хичээлийн жилд сурах бичиг үндсэний хэмжээнд бүх хүүхдийн гарт очно.
-Шинээр хэвлэгдэж байгаа сурах бичгүүд хэзээ тараагдаж эхлэх вэ?
-Шинэчлэгдсэн сая 620 мянган сурах бичгийг сургуулиудад хүргүүлсэн. Энэ жил I-V ангийн сурах бичгээс гадна багшийн сурах бичгийг мөн гаргаж байгаа. Энэхүү номыг 7240 ширхэгийг хэвлэсэн. Шинэчилсэн хөтөлбөр нь хүүхэд бүрт чиглэж, нэг ч хүүхдийг хоцруулахгүй сургах чиглэлтэй хийгдэж байгаа. Тиймээс хичээлийн явагдах хэлбэр нь өөр байх ёстой. Өөрөөр хэлбэл, дандаа ширээний ард суулгаад байлгүй, хичээлийг сонирхолтой олон хэлбэрээр явуулах хэрэгтэй.
Тухайлбал, Уран зохиол, Хүн ба нийгэм зэрэг хичээлийг түүх дурсгал газар болон үзмэр дээр эсвэл бусад хичээлтэй уялдуулж сургалтыг зохион байгуулах хэрэгтэй юм. Тиймээс багш хүүхэдтэй хамтарч сургалтыг явуулана гэсэн үг. Багш хүүхдэд мэдлэг олгохоор 40 минутыг зарцуулахгүй. Аль болохоор 10 минутанд хүүхдэд ойлгомжтой мэдээллийг өгч үлдсэн 20-30 минутанд хүүхдүүдтэй хамтарч ярилцах, багаар ажиллах арга хэлбэрт орох хэрэгтэй болсон. Учир нь энэ цаг үеийн хүүхдүүд бодол санаа өөр болсон. Хүүхдүүд тоглох дуртай байдаг. Иймээс сурах орчин болон багшийн чиг хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхээр бид авьяас болон ном хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрт нэлээд хүүхэд хамрагдаж, хүүхдүүд хичээлдээ суух сонирхол сайжирсан.
Шинэчлэгдсэн сая 620 мянган сурах бичгийг сургуулиудад хүргүүлсэн.
-Манай улс боловсролын чиглэлээ шинэчилж, өөрчлөх ажил нэлээд хийгдэж байна. Ер нь бага боловсролын систем хэдэн удаа томоохон шинэчлэл хийсэн бэ?
-Хуучин 1990-ээд онд арван жилийн боловсролтой байсан бөгөөд найман настайдаа нэгдүгээр ангид элсэж суралцаж, 18 настайдаа ерөнхий боловсролын мэдлэгийг эзэмшиж байсан. Одоо энэ цаг үе өөр болсон байгаа. Ерөнхийдөө хүүхдүүд зургаан настай сургуульд орж, 12 дугаар анги төгсч байна. Тиймээс сургуулийн ачаалалд өөрчлөлт орж байгаа юм. Тэгээд ч бид энэ цаг үед олон улсын төвшинд адил хэмжээнд явах ёстой. Гэхдээ заавал даган дуурайхдаа гол биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр манай Боловсролын хүрээлэнгийн судалгаанаас гарахад нийтдээ 300 гаруй орноос 200-аад орон арванхоёр жилийн боловсрол систэмтэй байгаа. Өөрөөр хэлбэл, I-V ангийн бага боловсрол, VI-IX, X-XII дугаар анги гэсэн гурван шатлалтай боловсролыг дэлхий нийтээрээ дагаж байна. Бид ч үүнтэй мөр зэрэгцэн явах хэрэгтэй болсон. Тиймээс ч өнгөрсөн 2004, 2007, 2009, 2012 онд хийж байгаа шинэчлэн тодорхой хэмжээний онцлогтой байгаа.
-Одоо хэрэгжих гэж байгаа систем хэр удаан мөрдөгдөх бол. Тун удахгүй дахин өөрчлөгдөх болов уу?
-Энэ цаг үеэс одоо хэрэгжих гэж байгаа системийнхээ дагуу явах байх гэж бодож байна. Ер нь 1990-ээд оны хүүхдийн сонирхол үзэл бодол өөр байсан бөгөөд багшаасаа бүх мэдээллийг авч байсан. Харин энэ цагийн хүүхдүүд хүссэн мэдээллээ дуртай газраас авч байна. Иймээс энэ боловсролын давуу тал нь багшаас гадна эцэг эхийн оролцоог нэмэгдэж байгаа.
-Шинэчлэгдсэн хөтөлбөрийг багш нарт зааж сургах ажил хэр хийгдсэн бэ?
-Шинэчлэлийн хүрээнд хамгийн гол зүйл нь багшийн чиг хандлагыг өөрчлөх асуудал яригдаж байгаа. Тиймээс ч бид бэлтгэл ажлыг сайн хийсэн. Энэ хүрээнд сургагч багш нарыг бэлтгэх нь сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалт орон даяар хоёр долоон хоног явагдаж, бүх бага ангийн багш нар болон сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд хамрагдаж байна.
Ирэх есөн сард 17 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
-Сургуулийн хүрэлцээ муу байна гэх шүүмжлэл их байдаг. Энэ хичээлийн жил шинээр ашиглалтад орж байгаа сургууль байгаа юу?
-Улсын хэмжээнд өнгөрсөн жил 756 сургууль сургалтыг явуулж байсан. Энэ жил нэмэгдэнэ. Энэ онд зарим сургуульд барилгын ажил нь дуусаж ашиглалтад орж Улсын комисс хүлээлгэн өгч байна. Тухайлбал, Оюуны-Ундраа цогцолбор, 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг ашиглалт өгч байгаа. Он гараад 640 хүүхдийн хүчин чадалтай таван сургууль, 960 хүүхдийн хүчин чадалтай нэг сургууль ашиглалтад орно. Ер нь хамгийн их ачаалал өндөртэй байгаа нь нийслэл. Тиймээс нийслэлийн удирдлагуудтай хамтарч 89 бага сургууль, цэцэрлэгийн ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 73 сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэчихээд байж байна. Улмаар 2016 он гэхэд 89 бага сургууль цэцэрлэгийн асуудал тавигдана.
-Одоо баригдах гэж байгаа 89 бага сургууль, цэцэрлэгийн хүүхдийн багтаамж нь ямар байх вэ?
-Сүүлийн жилүүдэд төрөлт ихсэж байгаа учраас хүүхдийн тоо нэмэгдэнэ. Өнгөрсөн 90 жилийн түүхэнд цэцэрлэгүүд 100-150 хүүхдийн хүчин чадалтай байсан. Иймээс шинээр баригдах бага сургууль цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой байгаа. Ирэх есөн сард 17 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. Энэхүү 17 цэцэрлэг нийслэлд баригдсан.
Ж.Отгонмягмар