“Гурван охин” хамтлаг энэ сарын 29, 30-нд Marque-27 клубт “Хурдлах тусам” цомгийн баяраа хийхээр болсон билээ. Тасалбарын үнэ 30.000 төгрөг бөгөөд үүнд цомог үнэгүй дагалдаж байна.
Тоглолтынхоо орлогын тодорхой хувийг Ажиа Гэгээний санаачлан ашиглалтад өгөх гэж байгаа Цусны халдвартай хүүхдүүдийн эмнэлэгт хандивлах гэж байна.
Энэ талаар хамтлагийн ахлагч Соло “Цусны халдвартай хүүхдийн эмнэлгийн хандивын үйл ажиллагаанд залуус бид оролцох нь бага байна. Иймд тоглолт үзэнгээ хандивын үйл ажиллагаанд оролцохыг та бүхэндээ уриалж байна” хэмээн хэллээ.
Тоглолт энэ сарын 29 ,30-ны 20 цагт болно.