Эрүүл мэндийн сайдын зөвлөл уржигдар оройхон хуралдаж, олон асуудал ярьснаас хүүхдийн хувийн эмнэлэг барих иргэн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих асуудал нь чухал байв.
Өдгөө нийслэлд 2000 орчим хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 80 орчим хувийг нь эмэгтэйч үүд болон дотор, уламжлалт, шүдний эмнэлэг эзэлдэг. Гэтэл хүүхдийн болон гэмтлийн эмнэлэг маш цөөн байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй хүүхдийн болон гэмтлийн өчнөөн барилга царцсан өнөө цагт иргэдээ дэмжинэ гэдэг зөв санаа юм.
Хамгийн гол нь юуг, яаж дэмжих нь сонин. Энэ талаар салбарын яамныхнаас тодруулахад “Яамны болон Эрүүл мэндийн газраас хувь хүн, аж ахуйн нэгжид хүүхдийн болон гэмтлийн эмнэлгийн зориулалтаар барилга барих тусгай зөвшөөрөл олгон, даатгалын уян хатан тогтолцоотой болгож, хүний нөөц өөр нь хангана. Өөрөөр хэлбэл, бодлогын хэмжээнд зохицуулалт хийнэ” гэсэн юм.
Дашрамд өгүүлэхэд, 0-5 насны хүүхдийн эндэгдэл өндөртэй таван аймгаас гадна Улаанбаатар, Говь-Алтай, Өмнөговь, Орхон аймагт нялхсын эндэгдэл нэмэгдэж байгаа аж. Тэдний эндэгдлийн шалтгааныг олон улсын аргачлалын дагуу тооцож, мэдээ, мэдээллийг боловсронгуй болгохыг Эрүүл мэндийн газарт үүрэгдсэн байна.
О.Бат-Ундрах