Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудад хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц ямар шатанд явж байгааг шалгасан шалгалтын дүнг өнөөдөр таницууллаа.
Сургууль, цэцэрлэг шинэ хичээлийн жилд бэлэн биш байгаа нь тендерүүд буцсан, тендерийн маргаан гарсан нэг шалтгаан болж байна гэсэн юм.
Тус шалгалтад нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургууль, 43 цэцэрлэг, оюутны 6 дотуур байр хамрагджээ.
Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад боловсролын байгууллагуудын бэлтгэл дуусаагүй байна.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 103, 74, 173-р цэцэрлэгүүдийн бохирын шугамын засвар, гадна талбайн тохижилт эхлээгүй, 124-р сургуулийн гадна тохижилтын тендерийг өдийг хүртэл зарлаагүй байна.
Хан-Уул дүүргийн 34, 75, 12, 27, 46, 53, 72-р цэцэрлэгүүдийн цахилгаан сантехникийн засварууд мөн эхлээгүй аж.
Харин Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль, “Баянзүрх” цогцолбор сургуулийн биеийн тамирийн заалны ажлын тендерийг дөнгөж зарлажээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 81-р цэцэрлэг төсөвгүйн улмаас засвар хийгээгүй, 62-р сургуулийн дээврийн засвар бас л эхлээгүй гэсэн юм.

Иймээс ЕБС, цэцэрлэгийн удирдлагад шинэ жил эхлэхэд барилга засварын ажил хийж байгаа тохиолдолд аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангах, шинэ хичээлийн жил хүртэл засварын ажлаа дуусгах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгчээ.