СХД-ийн 18 дугаар хороонд барьсан цэцэрлэг
БШУЯ, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний үр дүнд хүн ам олноор суурьшсан нийслэлийн хороодод тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг барьж байгаа. Тэгвэл өдгөө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд барьсан хоёр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ.
Канад технологиор барьсан шинэ цэцэрлэгүүд энэ сарын 25-наас хүүхдүүдээ бүртгэж эхлэх гэнэ. Үлдсэн 15 цэцэрлэгийг хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Э.Цэцэг