“Тархи бол цаг хугацаа” гэж хэлэх болсон нь мэдрэлийн эсийг хамгаалахад эрчимт эмчилгээ, шуурхай менежмент чухлыг харуулж байна гэж Германы эрдэмтэн, профессор Альберт Людольф хэлэв.
Монголын неврологийн болон Нейросайнсын нийгэмлэг хамтран “Олон улсын мэдрэл судлалын хурал” зохион байгуулах гэж байна. Энэ сарын 22-23 нд Эрүүл мэндийн яаманд болох уг хурлын хүрээнд мэдрэлийн эрчимт эмчилгээ, мэдрэл судлалын эрдэм шинжилгээ гэсэн сэдвээр сургалт, хэлэлцүүлэг хийх гэнэ.
Дээрх хуралд Германы есөн эрдэмтэн, Монголын 150 эмч, сувилагч оролцох ажээ. Тус сэдвийг сонгосон шалтгаан нь манай оронд мэдрэлийн эмнэлэг байгуулагдаад нэг жил болж байгаа, харвалтын дараах тусламж үйлчилгээ үзүүлэх ганцхан тасагтай тул тусламж шаардлагатай иргэдэд тэр бүр хүрч үйлчилж чаддаггүй, боловсон хүчин нь ч хангалтгүй байгаатай холбоотой аж.
ЭМЯ-ны сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд зонхилох таван өвчний жагсаалтад харвалт ордог аж. Амьдралын буруу хэв маягаас шалтгаалан залуус энэ өвчин тусаж байгааг Монголын неврологийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Сарангэрэл онцоллоо.
Э.Соёлбаатар