Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 11-12-нд Тажикстаны нийслэл Душанбе хотноо болох Шанхайн хамтын нийгэмлэгийн орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Уулзалтад тус байгууллагын гишүүн орнууд болох ОХУ, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикистаны төрийн тэргүүнүүдээс гадна манай улс болон Иран, Пакистан ажиглагчийн хувиар оролцох аж. Харин тус байгууллагад ажиглагчийн статустай Энэтхэг, Афганистан улсаас төлөөлөгч оролцох, эсэх нь тодорхойгүй байгааг Тажикстаны Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас уламжилжээ.
Энэ үеэр Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтай уулзан, хэлэлцээ хийх аж. Учир нь дээд хэмжээний уулзалттай хамтатган манай улсаас гадна Монгол, Хятад, Кыргызстаны төрийн тэргүүнүүд тус улсад албан ёсоор айлчлах тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Дашрамд дурдахад, тус байгууллагад ажиглагчийн статустай байгаа Монгол Улс 2015 онд ОХУ-д болох дээд хэмжээний уулзалтын үеэр бүрэн эрхт гишүүнээр элсэх боломжтойг олон улсын шинжээчид тэмдэглэж буй.
Б.Уран