АНУ-ын засаг захиргаа дэлхийн янз бүрийн орнуудыг Украинд болж буй үйл явдлын улмаас Оросын эсрэг хоригт нэгдэхийг ятгахаар оролдож байгаа тухай АНУ-ын Төрийн департаментын зохицуулагч Дэниел Фрид Литвын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэ нь үнэн болохыг АНУ-ын төрийн департамент баталсан байна. АНУ түүний ойрын холбоотнуудаас гадна өөр ямар улс хоригт нэгдэхэд бэлэн байгааг асуухад Америкийн дипломат Норвеги, Швейцарийг нэрлэжээ.
Түүний өгүүлснээр энэ хоёр орон Европын холбооны гишүүн биш ч “Европын холбооны хоригийг дэмжиж, шаардлагатай тохиолдолд хоригт нэгдэнэ” хэмээжээ. “Түүнчлэн бид Өмнөд Солонгос, Сингапуртай ярилцаж байгаа, Хятадтай ч зөвлөлдсөн. Зөвлөлдөх хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” хэмээн Фрид өгүүлсэн байна.
Дахин хориг арга хэмжээ авснаар Орост чухам ямар хохирол учрах талаар тэрбээр нарийн хэлээгүй гэнэ. “Ийм зүйлийг хэмжээгээр нь үнэлэх боломжгүй. Гэхдээ бидний үзэж байгаагаар шууд нөлөөлөл их байна, дам бус нөлөөлөл ч мөн адил” хэмээн онцолжээ.
Вашингтон Оросын эсрэг хоригоо чангатгаж байгаа ч Оростой “шинэ хүйтэн дайн” эхлүүлж байгаа гэсэн үг биш гэнэ. Нөхцөл байдал хориг арга хэмжээнд хүртлээ хурцадсанд харамсч байгаагаа Фрид илэрхийлээд АНУ болон ОХУ “илүү зохистой харилцаанд эргэн очно” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.