Египетийн Синайн хойгийн өмнөд хэсэгт хоёр автобус мөргөлдсний улмаас 40 гаруй хүн амиа алдаж, хэдэн арван хүн бэртжээ. Энэ талаар Египет улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийг иш татан "Аль-Ахрам" дамжууллаа.
Өнгөрсөн шөнө Шарм-эш-Шейх жуулчны хотоос 50 км-ийн зайд осол болсон бөгөөд анх 33 хүн амиа алдсан гэж мэдээлсэн ч хохирогчдын тоо өссөн гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэмтсэн хүмүүсийн дотор Украины нэг, Саудын Арабын хоёр, Йемений нэг гэх бүгд дөрвөн гадаадын иргэн байгаа гэнэ.
Тэднийг Шарм-эш-Шэйхийн олон улсын эмнэлэг рүү хүргэсэн бөгөөд азаар тэдний гэмтэл ноцтой биш гэнэ.
Автобусны жолооч унтсанаас болж, автобус эсрэг талын эгнээнд орж, осол үүсэх шалтгаан болсон гэж таамаглаж байна.
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Шарм-эш-Шэйх хот руу орох замыг хаажээ.