Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хомсдолтой бараа худалдах журам тогтоохын тулд худалдан авагчийн хурууны хээг уншдаг тусгай төхөөрөмжийг хүнсний дэлгүүрүүдэд суурилуулах зарлиг гаргажээ.
Энэхүү төхөөрөмж хурууны хээгээр сонгуулийн санал өгдөг төхөөрөмжтэй төстэй бөгөөд хүний гарын хээг ашиглан, борлуулалт хийснээр хомсдолтой бараа бүтээгдэхүүнийг шударга хуваарилж чадна гэж Ерөнхийлөгч Мадуро үзэж байгаа гэнэ.
Нийгэм эдийн засгийн эрхзүйн хамгаалалтын дээд удирдлагын тэргүүний өгүүлснээр энэ оны 11 дүгээр сар хүртэл энэ төхөөрөмжийг суурилуулж дуусах юм. Энд дуулгахад сүүлийн үед Венесуэлд төрөөс үнийг нь хатуу хязгаарласан бараа бүтээгдэхүүнүүд хомсдох болсон.
Үүнд Ерөнхийлөгч сөрөг хүчин болон бизнесийнхнийг буруутгаж байгаа аж. Харин бизнес эрхлэгчид валютын хязгаарлалт болон гадаад худалдаан учирч буй саад бэрхшээл бараа хомсдоход хүргэсэн гэж үзэж байгаа гэнэ.
Түүнчлэн хөрш зэргэлдээ Колумби улс руу 40 хувиар илүү үнэтэй бараа зарахын тулд маш их барааг хууль бусаар хил нэвтрүүлж байгаа талаар Венесуэлийн захиргаа мэдэгдсэн. Энэ үзэгдэлтэй тэмцэх үүднээс шөнийн цагаар хоёр улсын хилийг бүрэн хаах болжээ.