Нийтийн тээврийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломж бүрдүүлээгүй, нийтийн тээврийн хүртээмж Монголд төдийлөн бүрдэж чадахгүй байна.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 137000 иргэн байдаг бөгөөд тэд тээврийн үйлчилгээний хүртээмжгүй байдлаас болж бусдын нэгэн адил нийгмийн амьдралд оролцох эрх нь хязгаарлагдаж байна.
2007 онд Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.8 –д “20 ба түүнээс дээш нийтийн тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэгчийн тээврийн хэрэгслийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан байх”, “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрт нэр, хаяг, чиглэлийг бичмэл болон зурган хэлбэрээр байрлуулах, өөрчлөх шийдвэр”, мөн Нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2-д заасны дагуу эдгээр иргэд таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зэрэг эрх зүйн бичиг баримтууд байдаг.
Гэвч одоо үйлчилгээнд явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүдийн нэг нь ч хөгжлийн бэрхшээлтэй хүн тээвэрлэх боломжгүй байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгджээ.
Амьдрал дээр нийтийн тээврээр үйлчлүүлж үзээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон. Автобусанд суухдаа заавал хүнээс тусламж авдаг болохоор ад үзэгдэж, нийгмээс тусгаарлагдаж байна. Тиймээс нийтийн тээврийн асуудлыг олон улсын жишгийн дагуу шийдэх хэрэгтэй болоод байна.
Тиймээс тэдний онцлог байдлыг хүндэтгэсэн, тэгш боломж олгосон хүртээмжтэй үйлчилгээг бий болгохын тулд холбогдох журмаа батлан гаргахыг "Түгээмэл хөгжил" бие даан амьдрах төв болон Монголын залуучуудын байгууллагуудын эвсэл уриалж байгаа юм.