Үндэсний портал GoGo.mn сайтаас долоо хоног тутмын тоймыг хүргэдэг байсан бол энэ долоо хоногоос өдөр бүрийн онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр хүргэж эхлээд байна. Ингээд энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудыг та бүхэнд хүргэж байна.
Энэ долоо хоногийн хувьд хамгийн их анхаарал татсан мэдээлэл нь БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлал байлаа. Тус улсын дарга манай улсад 11 жилийн дараа айлчилсан мөн Си Зиньпин даргын албан тушаалаа аваад анх удаа Монголд ирж байгаагаараа энэ айлчлал онцлогтой. Айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар нийт 26 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрийн дийлэнх нь буюу 16 нь эдийн засаг, банк санхүү, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг зохицуулсан баримт бичгүүд байгаа юм. Харин орны шоронд арга баран суугаа монгол иргэдээ шилжүүлэн авах “Ялтан шилжүүлэх гэрээ”, Хятад улсын далайн боомтуудаар дамжуулан монгол улс далайд гарцтай болсон зэрэг олон чухал түүхэн гэрээнүүдийг үзэглэсэн нь маш том амжилт боллоо. Тойм мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу. "Си Зинпиний айлчлал" цэстэй танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Идэвхитэй жиргээч Бат инженерийг өөрийг нь удаа дараа гүтгэн доромжилсон хэмээн Зам тээврийн сайд А.Гансүх гомдол гаргаснаар, “үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн” гэх үндэслэлээр түүнийг 100 хоног баривчлах шийдвэрийг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс гаргалаа. Энэ нь жиргээчдийн дургүйцлийг ихээр төрүүлж тэд төв талбай дээр цугларалт хүртэл зохион байгуулсан юм. Гэтэл энэ шуугиан намжаагүй байтал Харилцаа холбооны зохицуулах хорооноос +18 сайтууд руу монголоос орох эрхийг хаасан нь бүр ч шуугиан дэгдээв. Гэвч нэгэнт гаргасан шийдвэрийг яалтай билээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
Өнгөрөгч даваа гарагт Жүдо бөхийн ДАШТ тэмцээнд оролцох манай баг тамирчидын нэрс тодорч, тэд мягмар гарагт эх орноосоо хөдөллөө. Олимпийн эрх авах хамгийн өндөр оноо өгдөг энэхүү тэмцээн манай тамирчдын хувьд туйлын өндөр хариуцлагыг шаардаж байгаа юм. Тиймээс манай Үндэсний портал GoGo.mn сайт өөрийн сэтгүүлч У.Бадамцэцэгийг ДАШТ-2014 тэмцээнээс шууд сурвалжлага хийхээр томиллоо. Жүдо ДАШТ 2014 тэмцээн энэ сарын 25-ны өдрөөс эхлэх бөгөөд та бүхэн манай сайтаас шууд сурвалжлагыг хүлээн авч үзээрэй. ЖҮДО ДАШТ 2014 цэстэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн мэдээ мэдээллүүдийг та бүхэн энэ долоо хоногт олон хэвлэл мэдээллийн байгууллагаас харсан байх. Манай сайт ч мөн энэ төрлийн мэдээ мэдээллийг та бүхэнд цөөнгүй хүргэлээ. Ойн арга хэмжээ энэ сарын 25-нд Дорнод аймагт эхлэх бөгөөд манай сэтгүүлч Х.Көгершин тус аймагт томилолтоор ажиллахаар боллоо.
Сургууль, цэцэрлэг эхлэх болсонтой холбоотойгоор цуврал мэдээ сурвалжлагуудыг Үндэсний портал GoGo.mn сайтаас та бүхэнд хүргэж байгаа билээ. Цэцэрлэгүүдийн гадаа майхан барьж, хэдэн хоног хонож өнжин дугаарлаж буй эцэг эхчүүд тун ч ууртай байна. Жилийн жилд л цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал гардаг боловч энэ жил дахиад л 42 мянган хүүхэд гэртээ үлдэхээр боллоо. Хүүхэд харах хүн олдохгүй, эцэг эх нь ажлаа тасалж, чөлөө авч хэсэг хугацааг өнгөрөөх авч эцэстээ ээжүүд л ажлаасаа гарч хүүхдээ харч үлдэх сонголтыг хийдэг нь цөөнгүй. Ингээд бодохоор энэ онд ашиглалтанд орох 16 цэцэрлэгээс гадна дахиад ч цэцэрлэгүүдийг барьж ашиглалтанд оруулах шаардлага байсаар байх нь. Хамгийн сүүлд бэлтгэсэн мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
Нийслэлийн замын хөдөлгөөний бөглөрөл есдүгээр сарын эхээр дээд цэгтээ хүрдэг. Нийслэлийн удирдлагаас энэ талаарх олон төрлийн арга хэмжээ авдаг ч судалгаагүй хийгддэг үү, эсвэл шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хөрсөн дээрээ алдаа гаргадаг уу, юутай ч байнга л шүүмжлэлд өртөх аж. Энэ удаа автомашинуудыг тэгш сондгой дугаараар ээлжлэн замын хөдөлгөөнд оролцуулах болсон нь 22-ноос эхэлсэн эхний өдөр үр дүнгээ багагүй өгөв. Харин замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах гэсэн нийтийн тээвэрт авсан арга хэмжээ багагүй шүүмжлэлийг дагууллаа. Өнөө өглөө гэхэд л автобусаар дүүрэн хаашаа явж байгаагаа болон, автобусны хаа хүрэхийг үл мэдэх төөрөлдсөн хүмүүс байлаа. Гэвч тэдэнд мэдээлэл өгөх хүн хаана ч байсангүй. Ингээд л хаачихаа мэдэхгүй хүмүүс автобус дамжин суусаар ихэнх нь ажилдаа хоцорсон гэх. Үндэсний портал GoGo.mn сайтаас нийслэлийн удирдлагуудад болон иргэдэд туршилтын 10 хоногийн үлдсэн есөд нь хэрхэн бухимдалгүйгээр асуудлыг шийдэх вэ гэх гарцыг санал болгосныг ЭНД ДАРЖ уншина уу. Мөн хамгийн ойлгомжтой автобусны чиглэлийн мэдээллийг ЭНД ДАРЖ унших боломжтой.